“Залуу хүн-2015” цуврал лекцийн найм дахь зочноор Ц.Хулан уригдлаа

189cd879-db4e-403c-8491-981e6bb6c7c3Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригдлаа.Тэрбээр “Дэлхийн хэл-Англи хэл ” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлэхээр болсон байна. 1998 онд МҮОНТ-ийн эфирээр үеийн олон багачууддаа англи хэл зааж байсан түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй бизээ.Англи хэлийг хүн бүр сурахыг хүсч буй энэ цаг үед тус хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн тэрбээр залуус та бүхэнтэй өөрийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах гэж байна. Залуу хүн цуврал лекц  баасан гарагийн  17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …