Өглөөний цайгаа заавал уугаарай

-цай35978646322014091510405635716572015-03-06-09-58[www.urlag.mn]Өглөөний цай бол хүний өдөр тутмын хоол хүнснээс хамгийн чухал нь. Австралийн эрдэмтэд өглөөний цай огт уудаггүй хүмүүс эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарах эрсдэлтэй байдаг хэмээн анхааруулж байна. Ганц хоёрхон зүсэм хачиртай талхнаас татгалзах нь хүнийг ирээдүйд зүрх судасны өвчин, ходоод гэдэсний үрэвсэл, хэт таргалалт эсвэл сахарын өвчтэй болгох аюултай гэнэ.

Тэр ч бүү хэл өглөөний цайг хайхардаггүй хүмүүсийг бусад хүмүүстэй харьцуулахад эрт үхдэг гэсэн судалгаа ч бий. Тазманы их сургуулийн мэргэжилтнүүд “өглөөний цай уудаггүй, өглөөгүүр өлсгөлөн явдаг” хүмүүс дээр хийсэн нэлээд удаан хугацааг хамарсан нэгэн судалгааг хийжээ.Уг судалгаанд 10 мянга гаруй хүнийг хамруулж, өргөн хүрээтэй ажиглалт хийсэн байна. Судалгаанд оролцсон 2000 хүн өглөөд огт цай уудаггүй хүн байлаа. Нийт 20 жил үргэлжилсэн энэ судалгааны дүнд энэ хүмүүсийн ихэнхид нь эмч нар ямар нэгэн эмгэгийн шинж тэмдэг тогтоожээ.

Австралийн Зохистой Хоололтын Комиссийн үзэж байгаагаар насанд хүрсэн хүн амын хамгийн багадаа 23 хувь нь өглөөд тогтмол өглөөний цайгаа ууддаггүй гэсэн байна. 10 хүүхэд тутамд 1 хүүхэд өглөөний цай уухаас татгалздаг. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, “өглөөний цай бол хүний өдөр тутмын эрч хүчний 25 хувийг хүнд өгдөг бөгөөд хүмүүс өглөө уусан цайныхаа хүчинд илүү хүчтэй дархлаатай болдог” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …