Аравт, Хорьтын хуурамч мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд ихээхэн нэвтэрчээ

8bd34c60a5dbd788originalҮндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулж байна. Гэхдээ хүмүүсийн ихэвчлэн анзаардаггүй бага дэвсгэрт буюу 10, 20-тын хуурамч дэвсгэрт гадуур гүйлгээнд ихээхэн гарсан байна.

Харахад арай бүдэгдээ, цаас муутай, мөнгөлөг утасгүй, Чингис хааны нууцлалгүй, буруу гарын үсэгтэй зэрэг харахад хуурамч гэдэг нь анзаарагдам 10, 20-тын дэвсгэртүүдийг мөнгөн дунд хавчуулан гүйлгээнд ихээхэн хэрэглэж байна.

11013311_739386146177944_5528489231251315235_n

/Доод талын 20 төгрөгний дэвсгэрт нь хуурамч нь /

Уншигч таны харж байгаа энэ 20 төгрөгний дэвсгэрт нь 04 сарын 18-ны өдөр гүйлгээнд хэрэглэгдэж байсан мөнгөн дэвсгэрт юм. Эмийн сангаас нэг иргэн мөнгөний хариултанд 300 төгрөг орчим 10, 20-тын мөнгөн дэвсгэрт авсан нь дандаа хуурамч дэвсгэрт байжээ. Үүнийг автобусаар үйлчлүүлэхдээ мэдсэн байна. Бага дэвсгэртийг бусад мөнгөн дэвсгэртний дунд хавчуулаад өгдөг, хүн анзаардаггүй учраас ийм хуурамч мөнгөн дэвсгэрт их орж ирж байгаа талаар автобусны кондуктар өгүүлсэн юм.

Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдох бөгөөд цагдаа, шүүхийн байгууллагаас хэргийг хэлэлцээд хуурамч дэвсгэр үйлдэгчид хорих хүртэл ял оноодог.

Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн байдаг.

Мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг тогтоох, хуурамч буюу хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийн талаархи мэдээллийг хүлээн авах, хуурамч мөнгөн тэмдэгтийг устгахтай холбогдсон журмыг Монголбанк тогтоодог. Хэрэв хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийг санаандгүй хүлээн авбал, дэвсгэртийг дамжуулсан хүнд буцааж өгөлгүйгээр хамгийн ойр байрлах цагдаагийн хэсэгт аваачиж өгөхийг уншигч танд зөвлөж байна.

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …