Холливудын оддоос дутахгүй булчинлаг Монгол залуус

Холливудын одод гэхээр булчин шөрмөс нь зангирсан догь эрчүүд төсөөлөгддөг үү. Тэгвэл Монголын жүжигчид дунд ч Холливудын тулаант киноны оддоос дутахгүй булчинлаг, бялдар сайтай залуус цөөнгүй. Мөн жүжигчдээс гадна урлаг соёлын салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй олон залуусаас бялдар сайтайг нь сонгон та бүхэндээ толилуулж байна.

“Тусгай салааны П.Баттөр”

“Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөрийг танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр фитнессээр олон жил эрчимтэй хичээллэж байгаа бөгөөд уйгагүй хүч хөдөлмөр, бэлтгэлийн үр дүнд энгийн нэгэн жүжигчин залуугаас Холливудын оддоос ч дутахгүй булчинлаг залуу болон хувирчээ.

“Содура”-гийн од

Загвар өмсөгч О.Амгаланбаатар “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” кинонд Хангай гэх залуугийн дүрд тоглосон гэдгээр нь хүмүүс анддаггүй. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны гол дүрийг амилуулж, шаггүй жүжигчин гэдгээ дахин батлаад амжсан билээ. Тэгвэл О.Амгаланбаатар загвар, киноноос гадна бялдаржуулах урлагаар чөлөөт цагаараа сонирхон хичээллэж биедээ ихэд анхаарал тавьдаг гэнэ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …