Бүх Оддын тоглолт ирэх бямба гаригт болно

32_50116c0dd524df5a37c4a29784d0fc01fe82c440Сонирхогчдын сагсан бөмбөгийн Спрайт супер лигийн Бүх Оддын тоглолт 2015.04.18-ны өдрийн 19.00 цагт Спортын төв ордонд болохоор болсон билээ.

Бүх Оддын тоглолттой холбоотойгоор Хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Coca-Cola Happiness Center” зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд Баруун бүсийг амжилтаараа тэргүүлсэн Альянс Тех багийн дасгалжуулагч Б.Мөнгөншагай, Зүүн бүсийг тэргүүлсэн Magic Ball багийн дасгалжуулагч Ю.Бүрэнтэгш, МУИС МБМ багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв, Бүх оддын тоглолтонд шалгарсан тоглогчдыг төлөөлж Magic Ball Багийн тоглогч Хаш-Эрдэнэ, Альянс Тех багийн тоглогч Билгүүн, ТЭНЭГЭР ЗАМ ОТИС багийн тоглогч, 3-н удаагийн Бүх Одод тоглогч Удаанжаргал, МҮСБХ-ны Ерөнхий менежер С.Төгсжаргал нар оролцлоо.

Бүх Оддын тоглолтонд Баруун, Зүүн бүс тус бүр шилдэг 15, 15 тоглогчид шалгарсан ба бүсийнхээ амжилтаар эхний 3-н байранд явж байгаа дасгалжуулагчид Бүх Оддын тоглолтын дасгалжуулагчаар шалгаран ажиллана.

Мөн Спорт хувцасны “Fanshop”-ийн нэрэмжит холын зайн шидэлтийн Холын зайн шидэлт, Залуусыг дэмжигч Скайтел группын нэрэмжит Ур чадварын тэмцээн, сонирхолтой төрөл болох Багийн тэмцээн, мөн үзэгчдийн Хамгийн их хүсэн хүлээдэг Спрайт Слэм Данк-д Үндэсний супер лигт тоглож буй легионер тоглогчид гайхамшигт үзүүлбэрээрээ үзэгчдийг баясгана.

Бүх Оддын тоглолтын шагналын сан 4-н сая төгрөг ба үүнээс 1 сая төгрөгийн Буяны Үйлсэд хандивлана.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …