Огцом баяжсан Налайхын Засаг даргын “нууц” тайлагдав

11130302_912769272077548_8779987632398616228_nЭрх мэдэл, албан тушаалаар дамжин богино хугацаанд хэрхэн “баяжиж” болдгийн үлгэр жишээ болохуйц нэгэн хүний тухай мэдээллийг олны сонорт хүргэе. Энэ бол Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар юм. Тэрээр 2012 оны орон нутгийн сонгуулиас өмнө гэр хорооллын хашаанд амьдардаг, “Чандмань-Налайх” НӨҮГ-тавтомеханикчаар ажилладаг, унах унаагүй нэгэн байсан гэдгийг Налайхчууд бүгд мэддэг юм билээ. Орон нутгийн сонгуулиар Налайх дүүрэгт Ардчилсан нам ялж, Х.Болдбаатар дүүргийн Засаг дарга болсноор ард иргэдийнхээ  нүдэн дээр  гэнэтхэн л “хөрөнгөжөөд” эхэлжээ.

Налайх дүүргийн Засаг дарга болонгуутаа өөрөө УНҮ-0886 дугаартай шинэ Ланд круйзер-200 маркийн автомашин унах болжээ. Мөн гэр хорооллоос гэрээ нүүлгэн 3 өрөө орон сууцанд амьдрах болж, эхнэртээ Сузуки Витара маркийн жийп, хүүдээ Марк-II, хүргэндээ Чейзер  маркийн автомашин тус тус авч өгсөн байна. “Алтан загасны үлгэр”-ийн ид шидтэй загас  Х.Болдбаатарын хүслийг биелүүлж өгөв үү гэлтэй  ард түмний нүдэн дээр Х.Болдбаатарын амьдрал гэнэтхэн дээшлэхийг Налайхчууд харах болжээ.

Төрийн албаны цалингаар энэ бүхнийг авах боломжгүй, дээр нь ямар нэгэн шидтэн Х.Болдбаатар даргад  туслаагүй л бол тэрбээр ингэж гэнэтхэн “баяжих” болсны учрыг одоо л Налайхчууд ухаж  ойлгож байна.  Эрх мэдлийг энэ хүн эд хөрөнгөнд хүрэх арга  зам гэж ойлгосон бололтой юм билээ.

Хүмүүсийн амнаас ам дамжин яригдаж байгаагаар бол “Засаг дарга Х.Болдбаатар урьд өмнө ямар нэг бизнес хийж байгаагүй. Ийм их хэмжээний мөнгө цуглуулсан байх ямар ч боломжгүй. Тэгэхээр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжид газар худалдах, олгосон газрынхаа оронд бэлэн мөнгө, автомашин авдаг” гэх юм билээ. Сонгуулиас өмнө гэр хороолол дундаас дүүргийн хөгжил цэцэглэлт,  ардчилал хүний эрх чөлөө, тэгш байдлын тухай гал цогтой үгээ хэлж, үйлдлээрээ манлайлдаг байсан  Х.Болдбаатар  даргыг  “хонины арьс нөмөрсөн чоно” байсан гэдгийг бид яаж мэдэх билээ гэж Налайхчууд өдгөө халаглаж  сууна.

Түүний хууль бус үйлдлүүдийн талаарх ганц хоёрхон жишээ дурьдахад Х.Болдбаатар дарга дүүргийн хөрөнгөөр БНСУ тэргүүтэй гадаад улс орнуудад 30 гаруй удаа зорьчсон байх ажээ. Түүний ингэж Солонгос улс руу байн байн очих болсны шалтгааныг зарим хүмүүс казино тоглохоор явдаг гэж хэлж байна. Мөн аудитын газрын шалгалтаар Х.Болдбаатар даргыг дуудлага худалдаагаар дамжуулан төсөвт төвлөрүүлэх  ёстой газрын төлбөрийг ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хэрэгжүүлж нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг  дурьдаад энэхүү төлбөрийг 2015 оны 09 сарын 30-ны дотор Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг үүрэг болгожээ.

Магадгүй үүний цаана авлигын шинжтэй үйл явдал нуугдаж байгааг төвөггүйхэн ойлгож болмоор санагдлаа.

Эцэст нь хэлэхэд эзэнгүй юм шиг иргэдээ доромжилж, эрээ цээргүй шуналдаа хөтлөгдсөн  Х.Болдбаатар даргын  хууль бус үйлдлүүд нь түүнийг  Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай  биш, хэрхэн хууль шүүхээс ял зэм багатай мултрах вэ гэдэг асуудалд унагаж байгаа бололтой.

1376508_912769558744186_4915651985232743355_n 11012034_912769482077527_6918344741897357976_n

Эх сурвалж: www.fact.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …