Азийн залуучуудын чуулганыг “Тэрэлж ус” ивээн тэтгэнэ

b5796b35-ebb7-4efc-ab9b-3654895cf041Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Ирэх тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох уг чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Азийн 23 улс орны залуус боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэнэ. Мөн энэ хүрээнд “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум”, “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум” зохион байгуулагдах юм байна.Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй Азийн залуучуудын чуулганыг Монголдоо тэргүүлэх компаниудын нэг “Боса Холдинг” ХХК Байгаль бүтээж Бид баталгаажуулна уриатай “Тэрэлж” байгалийн эрдэст усаар ивээн  тэтгэж дэмжин  ажиллахаар боллоо. Ийнхүү  хамтран  ажиллах  санамж  бичигт “Боса Холдинг” ХХК-ийн Бизнес  Хөгжлийн Газрын захирал Б.Нандинчимэг, МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын  дарга П.Анхжаргал  нар гарын үсэг зурсан юм.Залуучуудынхаа үйл хэргийг үргэлж дэмжин ажилдаг “Боса Холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

dd39f080-357c-4137-9afb-4856be7d2710

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …