Зарим газраар цасан болон шороон шуурга шуурна

4dde9ba935faab13originalИхэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говийн нутаг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Хяргас, Увс нуур болон Алтайн уулсаар 4-9 градус, Их нууруудын хөндий болон Дархадын хотгороор 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын талаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 19-21 градус дулаан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …