Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төв хамтран орон сууц, нийтийн аж, ахуйн салбарын талаар авч хэрэгжүүлж буй төр, засгийн бодлого, шийдвэрийг танилцуулах, салбарын байгууллагуудыг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулж буй “Нийтийн аж ахуйн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн” “Чингис” зочид буудалд эхэлнэ.


09:30 цагт НИТХ-ын шийдвэрээр “Найрсаг Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлэж байгаатай холбогдуулан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буян-Ухаа дахь газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.


10:00 цагт Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг орон даяар сурталчилах аяны хүрээнд Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс ЭМСЯ-ны А танхимд сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Жич: Оролцох сэтгүүлчид биеийн тамирын хувцастай ирэх…


11:00 цагт ШӨХТГ-ын хурлын танхимд “Монголын банкны холбооноос “Монголын банкны холбооноос ШӨХТГ-ын хараат бус, бие даасан байдалд болон Улсын Дээд Шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхийг оролдож байна” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 91021020


11:00 цагт Захиргааны ерөнхий хууль батлагдах гэж байгаатай холбогдуулан хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99767480


12:00 цагт “Иргэний танхим”-д болох “Сайдын 30 минут” уулзалтад Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцож барилгын салбарт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлуудын талаар мэдээлэл хийнэ. Утас 90110009


12:00 цагт Дарханы ДЦС-д Олон улсын ISO 9001 стандартын гэрчилгээ гардуулах ёслол Үндэсний стандарчлал хэмжилзүйн газарт /Жуковын музейн баруун талд/ болно. Утас: 99773800, 88008516


12:00 цагт Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос микро автобусны жолооч, кондукторуудад тулгамдаж байгаа асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг улс төрийн хөрөнгө оруулалтаар барьсан тухай АТГ-т хандах болсноо мэдээлнэ.


12:00 цагт тархины хавдартай нь тогтоогдож, Тайланд улсад эмчилүүлэх шаардлагатай байгаа “Eagle” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмаад туслаж, хандив өргөхийг уриалсан хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.


13:00 цагт “Монголын Органик Ногоон Хүнсний Холбоо” MОНХХ, “Органик Монгол Үндэсний Хөдөлгөөн” хөтөлбөр, Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран “Ногоон хүнсний салбарын хөгжлийн боломж” бизнесийн II зөвлөгөөнийг ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 4 давхарын хурлын танхимд зохион байгуулна.  Утас: 99103955, 98113003, 89035555


14:00 цагт Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын хурлын зааланд Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөртэй холбоотой “Дөрөвдүгээр дүгээр сарын 10” Хүүхдийн дуу хоолой хэвлэлийн бага хурал болно.


14:00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын танхимд Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон НМХГ-ын хамтарсан уулзалт зөвлөгөөн болно. Энэ үеэр Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам зөрчснөөс гарч байгаа осол, гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл хийнэ. Утас: 88081985

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …