Багахангай дүүргийн АН-ын даргын мэндчилгээ

11092974_825224807531912_320672280_nЦагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ой энэ өдөр тохиож байна.  Хүний настай харьцуулвал   ардчилал эрийн цээнд хүрч, мэдлэг боловсрол эзэншин, амьдралд хөл тавьлаа. Өнгөрсөн хугацаанд  ардчилалын хувьд алдаа оноо байсан хэдий ч бид алдаагаа орхиж, оноогоо дэмжиж, ололтоо ахиулж  ардчилалаа улам бүр урагшлуулан хөгжүүлсээр байна.
Ардчилал бидэнд эрх, эрх чөлөөг, ардчилал бидэнд  аливаад хандах олон ургальч үзлийг олгосон, ардчилал бидэнд хүн өөрөө хичээвэл сайн сайхан амьдрах боломжийг олгосон, ардчилал бидэнд  үзэл бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосон.
Монголчууд бидний хувьд өнгөрсөн 25 жил алдаа оноогоо дэнсэлсэн Ардчилал бэхжиж  батажсан он цаг  байлаа. Ирж буй жилүүдэд иргэн бүр эв эеийг эрхэмлэн улс орныхоо ирээдүйн хөгжилд дэвшилд хариуцлагаа ухамсарлан Ардчилалын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.
Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэе.
НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Э.ГАЛБАДРАЛ

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …