Налайх, Багануур хотыг дагуул хот болгох тогтоолыг НИТХ-аас гаргалаа

45610_84147Нийслэл хотын эдийн засаг, дэд бүтцийг  тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амийн хэт төвлөрөлийг бууруулах, хотын хангамж, үйлчилгээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  зохицуулах, орчин суугчдын нийгмийн хангамжийг  шийдвэрлэх зорилгын хүрээнд  Нийслэлийн зэргэлдээх Налайх, Багануур дүүргийг дагуул хот болгох шийдвэрийг НИТХ-аас тэдгээр дүүргийн иргэдийн нийтийн саналд үндэслэн гаргалаа.

Анхлан НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы  санаачилсан  “ЭКО НАЛАЙХ ДАГУУЛ ХОТ” болгох төсөл хөтөлбөрийн тухай саналууд  олон арван албан бичиг, уйгагүй хөөцөлдөөн зүтгэлийн үндсэн дээр ийнхүү Налайх, Багануур дүүргүүд  дагуул хотын статустай болохоор боллоо.

Дагуул хот бий болсноор   НАЛАЙХ, БАГАНУУР хотын иргэд өөрсдөө хотын дүрмээ нийт иргэдийн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгээр батлан, улмаар Хотын захирагчаа ч нийт иргэдийн саналаар сонгож, хотынхоо нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэж, эрчимтэй хөгжих боломж бүрдэх бололцоотой болох юм байна. Ингэснээр иргэд сонгогчид хотын удирдлага, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тогтолцоо ч ил тод, ойлгомжтой болж, амьдарч байгаа иргэдийнхээ оролцоонд тулгуурлан хот өөрөө  бие даан хөгжөөд явах боломжтой бүрдэх ажээ. Ямартай ч анхны дагуул хот болсон Налайх, Багануур  хотын  иргэдэд баяр хүргэе

Г.Нараа

Ugluu-logo3

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …