Өндөр үнээр үнэлэгдсэн сурагчийн дүрэмт хувцас мөнгөөр угаагджээ…?

 4977dbc74aaaadecoriginal-Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам сайд, дарга нар,тэднээс тендер авсан ААН-үүдийн буруутайг шүүх тогтоов- 

       Өдгөөгөөс хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал нар нэр бүхий долоон компанитай хамтран сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийж, ихээхэн мөнгө хувьдаа завшсан тухай мэдээлэл тэнүүчилж байв. Тиймээс энэхүү маргаан холбогдох мэргэжлийн байгууллагууд болон бусад Төрийн бус байгууллагын хэмжээнд дэгдэж, сүүлдээ хууль хяналтын байгууллагаар шүүлгэсэн билээ. Харин энэхүү маргаан нь Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж, Х.Золжаргал нар нь холбогдох олон хууль тогтоомж зөрчөөд зогсохгүй дээрх бүлэглэл ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болжээ.

      Учрыг тодруулбал, 2013 оны хичээлийн жилд ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал нь сурагчийн дүрэмт хувцасны сонгон шалгаруулалтыг өөрийнхөө яамны нэр дээрээс зарласан. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол Х.Золжаргал нар нь өөрсдийн танил тал болох “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компанийг хууль бусаар шалгаруулж, тэдэнд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг олгосон байна. Харин сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирсэн аж. Үүнээс есөн тэрбум төгрөгийг дээрх долоон компанид олгосон байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …