Толгойн өвчинг намдаах механик арга бол иллэг

headachТа 5-10 минутын турш ямар ч даралтгүйгээр хамрынхаа угийг үрээрэй. Ачааллаас болж толгой өвдөх үед энэ нь хамгийн сайн үр дүнг үзүүлнэ. Хүзүү, нуруунд хэт их ачаалал өгснөөс болж толгой өвдсөн бол иллэг тийм ч тустай биш. Харин та ажлын цагийн турш хэд хэдэн дүрэм баримталснаар толгойн өвдөлтөөс ангижирч болно.

Ингэхийн тулд ажлын байрандаа зөв суух ёстой. Зөв суухын тулд нуруугаа сандлын түшлэгт налуулан, хөлөө газар хүргэж, хөлийн бүх үенд 90 хэмийн өнцөг үүсгэн, тохойгоо сандлын бариулд байрлуулах ёстой. Компьютерийн дэлгэц эгц өмнө, нүдний түвшнээс арай доогуур байрлана. Ажлын цагаар завсарлага авахаа мартаж болохгүй. Та 45 минут ажиллаад, 10 минут амар. Энэ хугацаанд босч, бага зэрэг алхаж, чилээгээ гаргах хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …