Богд уулын арын зам жил хүрэхгүй засварт оров

7ao3e98goopsm3btu595hnbdi5Сүүлийн жилүүдэд нийслэл болоод орон нутгийн шинээр баригдсан замуудын чанарын асуудал иргэдийн сэтгэлийг зовоох болсон.  Өч төчнөөн мөнгө хөрөнгөөр боссон  зам нь жил хүрэхгүй хугацаанд энд тэндээ хагарч, нүх гарч энхэл донхол болдог.  Ингээд уг  замаа засварлаж янзлахаас аргагүй байдал үүсдэг.

Тэгвэл энэ байдал өнөөдөр ч давтагдаж байна. Тодруулбал  ашиглалтад ороод нэг жил ч болоогүй Богд уулын арын зам буюу Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх авто замд өнгөрсөн долоо хоногоос засварын ажил хийж эхэлжээ. Уг замд хагарал үүссэн тул ийнхүү засварын ажлыг хийж байгаа аж.

Харин үүнийгээ  албаныхан “ Чанаргүй зам барьснаас болсон зүйл биш. Цаг агаарын  эрс тэс уур амьсгалаас үүдэн замд хагарал үүсдэг. Уг замыг “Эсто” компани барьж гүйцэтгэсэн тул засварын ажлыг гурван жилийн хугацаанд хариуцан гүйцэтгэнэ” хэмээн тайлбарлалаа.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …