Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00-13:00 цагт Худалдан авах ажиллагааны газарт “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” семинар үргэлжлэн зохион байгуулагдана. Утас: 99050100, 70111090


10:00 цагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт Хэвлэлийн хүрээлэнгийн зүүн талд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зүүн түгээх төвд болно. Утас: 91915340


10:30 цагт Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн Т.Оюунчимэг “Монгол орны ашигт малтмал” сэдвээр Нийслэлийн VI сургууль дээр илтгэл тавина. Утас: 99045949


11:00 цагт ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвд дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өгөх хурал болно. Хурал Спортын төв ордны баруун жигүүр, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дөрөвдүгээр давхар, хурлын танхимд болно.


11:00 цагт Монгол Улсад Хууль зүйн клиник үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн талаарх хэвлэлийн бага хурал Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрдмийн танхим”-д болно. Утас: 99408729, 99173734


11:00 цагт “Хотын иргэн-Хотын соёл” болзолт уралдааны нээлтийн ажиллагаа СХД-ийн 21-р хороололд байрлах Их засаг сургуулийн хурлын зааланд болно. Утас: 96586689


11:00-13:30 цагт Каритас Чех байгууллагаас Европийн холбоо, Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд хэрэгжүүлсэн “Монголын Хорих байгууллагууд дахь хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих” төслийн хаалтын үйл ажиллагаа Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Утас: 70135899


20:00 цагт НҮБ-аас 2015 оныг Олон улсын гэрэл болон гэрлэн технологийн жил болгон зарласантай холбогдуулан МУИС-ийн Сансар судлал ба Зайнаас Тандан Судлалын лабораториас Монгол улс дахь нээлтийн арга хэмжээг хичээлийн I байрын 320 тоотод зохион байгуулна. Энэ үеэр од гараг ажиглах “Star Party“ болно. Утас: 77307730-1311 96680536, 91900119

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …