Ц.Бямбажав тэргүүтэй удирдлагууд НҮБ-ын хуралд оролцлоо

 32_f4a06faabcad4a0bbeeeb3e4881c951683dc50ac Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улсуудын Жанжин штабын дарга нарын анхны бага хуралд оролцлоо.

 Бага хурлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нээн үг хэлж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Э.Ладцу, Хээрийн хангалтын газрын дарга А.Харе, цэргийн зөвлөх А.Махсууд нар бага хурлын төлөөлөгчдөд Энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, хүрсэн амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн тухай танилцуулга хийлээ.

 Манай төлөөлөгчид НҮБ-ын удирдлага болон бусад улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийсэн бөгөөд ЗХЖШ-ын даргын хамт Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа И.Батболд нар уулзалтуудад оролцсон байна.

Дэслэгч генерал Ц.Бямбажав НҮБ-ын Хээрийн хангалтын газрын дарга А.Харетай уулзахдаа НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын хангалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цэргийн багуудын үүрэг гүйцэтгэлд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр хангалтыг тасралтгүй хийх тухай санал солилцож, А.Харе НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байгаа мотобуудлагын батальон, цэргийн эмнэлгийн багуудын үүрэг гүйцэтгэлт олон улсын хэмжээнд жишээ болохуйц байгааг онцолсон. Мөн  НҮБ-ын ЭСА-нд нэн тэргүүнд шаардлагатай байгаа цэргийн эмнэлэг, барилга-инженерийн анги, салбар болон нисдэг тэрэгний хүрэлцээ муутай байдаг тухай онцолж байлаа.

 Бүгд Найрамдах Киргыз Улсын Батлан хамгаалахын сайд А.Кудайбердиев, БНХАУ-ын Жанжин Штабын орлогч дарга адмирал Сун Жиангуо, БНСУ-ын Нэгдсэн штабын дэд дарга дэслэгч генерал Ким Югён, БНТУ-ын Жанжин штабын Ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн газрын дарга хошууч генерал Баки Кавун нартай ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав уулзаж, цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, ЭСА-ны чадавхийг нэмэгдүүлэхээр гаргаж байгаа хүчин чармайлт, хоёр талын болон олон улсын сургалт бэлтгэлийн явцын талаар санал солилцсон.

Энэхүү Жанжин штабын дарга нарын бага хурал нь НҮБ-ын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдан, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн жилтэй давхцаж, НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан Дээд хэмжээний ажлын хэсэг өнөөгийн ЭСА-ны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, бодлогын зөвлөмж гарах үетэй уялдаж байгаагаар онцлогтой боллоо. Энэ бага хурлын зорилго нь цэрэг илгээгч улсууд орчин үеийн НҮБ-ын ЭСА-ны хөгжил, тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, ЭСА-ны мандатыг хэрэгжүүлэхэд цэргийн хүчний гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн байр сууринд хүрэхэд чиглэгдсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …