С.Баярцог: Procreditor нь 99 хувийн найдвартай хяналтын программ

11084502_729093363873889_1426345242_nЛомбардны үйл ажиллагааг хялбарчилах, найдвартай болгох зорилгоор мэргэжлийн зээлдэгч буюу Procreditor программыг бүтээсэн “Менежмент софт” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярцогтой ярилцлаа

Сайн байна уу? Өөрийн байгууллага болон үйл ажиллагааныхаа талаар…

Менежмент софт ХХК маань 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсаар өдгөө олон арван web site болон цөөнгүй программыг хийж олны хүртээл болгоод байна. Хамгийн сүүлийн бүтээл маань Procreditor буюу (мэргэжлийн зээлдэгч) ломбардны хяналтын программ юм.

Ломбардны “Pocreditor” хяналтын программынхаа талаар танилцуулаач?

“Procreditor” нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаанд зориулсан онлайн программ хангамж юм. Программын маань гол зорилго нь ломбардны өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх, автоматжуулах, найдвартай ажиллагааг хангах зорилготой. Жишээлбэл: Ломбард үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ салбар байгуулахад гардаг хүндрэл нь орлого, зарлага болон бусад мэдээллүүдийг хоорондоо дамжуулах байдаг. Мөн ажилтны ажлын гүйцэтгэл болон барьцаанд авсан эд зүйл, гүйлгээнд хяналт тавих зэрэг асуудлууд гардаг ба манай программ эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэж өгч байгаа юм.

 Энэ программ нь бусад программуудаас юугаараа давуу талтай вэ?

Хяналтын программ нь дотроо аппликейшн болон вэб гэж хоёр төрөл байдаг. Манай программ нь Монголдоо анхдагч вэб буюу онлайн программ.  Аппликейшн талаасаа олон программууд байдаг ба судалж үзэхэд 5-6 төрлийн программ байсан. Эдгээр программуудын гол сул тал нь зээлдэгчийн түүх байдаггүй ба компьютерт суулгасан байдаг учир вирус, болон эвдрэл гэмтэл зэрэг гэнэтийн асуудлаас хамгаалах хамгаалалт сул байдаг. Энэ нь маш том эрсдэлийг өөртөө дагуулж байгаа юм. Манай программ нь вэб гэдэг утгаараа серверт бүх мэдээллээ хадгалдаг ба ямар нэгэн асуудал гарлаа гэхэд бүх мэдээлэл серверт архивлагдан хадгалагдсан байдгаараа давуу талтай. 99 хувийн найдвартай хамгаалалт гэж хэлж болно.

Хэрэглэгчидэд мэдээллийг мессежээр явуулах боломжтой гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулвал:

Ломбардуудад гардаг бас нэг хүндрэл нь мэдээлэл явуулах байдаг. Энэ нь бүх ломбардад гардаг хүндрэлтэй асуудлуудын нэг. Барьцаалан зээлдүүлэх хуулиндаа эд зүйлийг барьцаалсан хугацаа дууссанаас хойш 60 хоног хүлээгдэх ёстой. Мөн хугацаа дууссан болон бусад мэдээллийг эзэмшигчид мэдээллэх ёстой байдаг. Гэтэл энэ хууль нь тэр болгон хэрэгжиж чаддаггүй ба ломбардууд өөрсдөө хугацаа заан эд зүйлийг худалдан борлуулдаг. Мөн эзэмшигчид ямар нэгэн мэдээллийг явуулдаггүй, зарим тохиолдолд мартсан байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд манай программ тус болж чадна. Манай программ нь тухайн мэдээллийг цаг алдалгүй явуулдаг ба автоматаар өөрөө цагаа тохируулдаг. Ингэснээр ломбардууд маань хуулиа зөрчихгүй болж чадна гэсэн үг. Мөн эзэмшигчтэй ямар нэгэн маргаан гарлаа гэхэд зохицуулах боломжтой болно. Ломбардны үргүй зардлыг ч танах давуу талтай юм.

Анхдагчид тооцогдох вэб хамгаалалтын программыг ямар үнэ ханшаар худалдаж авах боломжтой вэ?

Манай программ нь бусад программ, аппликейшнээс хавьгүй бага үнээр борлуулагдаж байгаа ба хэрэглэгчийн хүсэлтээр түрээсийн хэлбэрээр ашиглаж болно. Сарын түрээс нь 50000 төгрөг салбараасаа шалтгаалж үржигдэнэ. Жишээлбэл: 3 салбартай ломбард байлаа гэхэд 150 мянган төгрөгөөр түрээслэх ба салбар нь дотроо хичнээн ч ажилтан, компьютер ашиглах боломжтой.

Энэ программыг ломбарднаас гадна өөр ямар нэгэн байгууллагад ашиглах боломжтой юу?

Энэ программ маань  барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд ашиглах боломжтой. Учир нь эд зүйлээ барьцаалж байгаа хувь хүний түүхийг үүсгэж тухайн хүний мэдээллийг шивж оруулдаг. Ингэснээр дахин тэр хүний мэдээллийг тухайн ломбард оруулах шаардлагагүй болж байгаа юм. Үйлчлүүлэгч дахин ломбардаар үйлчлүүлэх хэрэгцээ гарлаа гэж бодоход тухайн хүний бүх мэдээлэл гарч ирэх ба найдвартай зээлдэгч үү үгүй юу? гэдгийг шууд мэдэх боломжтойгоороо ломбардны үйл ажиллагааг түргэсгэх, алданги гаргах эрсдэлээс хамгаалах зэрэг давуу талтай. Ийм үүднээсээ энэ нь барьцаалан зээлдүүлэх газруудад илүү тохиромжтой программ болж байгаа юм.

Программийн найдвартайг батлах ямар нэгэн баталгаа байгаа юу? Мөн программ ямар нэгэн шинэчилэлтийг хийх үү?

Дэлхийн олон улсын гуравдагч байгууллагаас батламжилдаг SSl буюу тухайн программыг найдвартай, хамгаалалт сайтай программ гэдгийг баталдаг батламж байдаг. Энэ батламжаар манай программыг батламжилсан ба хэрэглэгчийн мэдээллийг ч мөн нууцлах нууцлалтай юм. Программыг хэрэглэснээр өөр ямар нэгэн байгууллага танай худалдан авсан программыг ашиглахгүй бөгөөд нэвтрэх боломжгүй. Зөвхөн компани хоорондын гэрээгээр хоёр тал л тухайн программын нууцлал болон  ашиглалтанд хяналт тавих, программд нэвтрэх боломжтой гэсэн үг. Бид цаашдаа олон шинэчилэлт хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ нь их цаг хугацаа шаардах хэдий ч бид хийхээр ажиллаж байна. Цаашдаа программынхаа нууцлалыг  илүү сайжруулах мөн гарын хээгээр мэдээллийг оруулах гэх мэт олон ажил төлөвлөсөн байна. Хэрвээ танд манай программ таалагдаж байвал бидэнтэй холбоо бариарай.

 Манай хаяг ;  БГД 8-р хороо Чингүнжавын гудамж  coral center 5 давхар 3 тоот

утас ;  88108112.  89441777

факс;  70007099

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …