Эмч нартаа ганц мэндчилгээ дэвшүүлчих сэтгэл алга уу, Г.Шийлэгдамба сайд аа

sdamba46682650820150225021503 сарын 30 буюу олон улсын эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Хүн ардын эрүүл энхийн манаанд зүтгэх тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүдийн баярын өдөр.

1990 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэж байсан учраас өдгөө зарим талаар Америкын эмч нарын байсан баяр мэтээр ойлгодог. Гэвч Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “олон улсын эмч нарын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Санхүүчдийн баяр, сувилагчдын баяр, уулчдын өдөр, талархлын өдөр тэр бүү хэл үнсэлтийн өдөр гэж байх. Хүн мэндлэх тэр цагаас авьяас чадьар, мэдлэг боловсрол, цаг заваа бүрэн зориулж явдаг эмч нартаа нэг өдөр ч атугай яагаад талархлаа илэрхийлж болохгүй гэж. Хүн гэдэг байнга л урмаар тэтгэгдэж явдгаас хойш.

Гэвч энэ салбарын сайд буюу Эрүүл мэнд, спортын сайд Ш.Шийлэгдамба “таг дуугүй” өнгөрөх нь. Бүхэл бүтэл эрүүл мэндийн салбарыг ахалж яваа хүний хувьд ядаж яамныхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэндчилгээ ч болов дэвшүүлсэнгүй.

vcdsЭнэ салбарт насаараа зүтгэсэн, цаг наргүй зүтгэж байгаа үе үеийн маш олон эмч нар салбарын сайдынхаа үгийг сонсох, урмын үгтэй мэндчилгээг нь хүлээн авах гэж хүлээсэн нь зүйн хэрэг.

Эцсийн дүндээ энэ өдөр эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал ямар байгаа, төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авч буй, эмнэлэг, эмч нарын хүрэлцээ хангамж, ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмж хэр байгаа гээд салбартаа нарийн ширийн асуудлаа ярилцаж, гарц шийдлээ хамтдаа тодорхойлдог уялдаа холбоо дэндүү сул байгаагийн илрэл буй заа.

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …