Эмч нарыг төрийн одон медалиар шагналаа

32_e237ca3eadb02bd2ced62c7d0bf8adc903257927Өнөөдөр “Олон улсын эмч нарын өдөр” тохиож байна. Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба яаманд дээрээ гардуулан өгсөн юм.

  1. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

1.Доржготов Лянхуа – Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч

2.“Алтангадас одон”-гоор:

1.Базарын Туяа – Скай эмнэлгийн их эмч

2.Энхбаярын Цовоо – III амаржих газрын төрсний дараах тасгийн эрхлэгч

3.Чойжилсүрэнгийн Цэнгэл – ХӨСҮТ-ийн сувилагч

4.Гомбожавын Батгэрэл – Happy veritas эмнэлгийн дэд захирал

3.“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:

1.Дамбын Уранчимэг – ЭМСЯ-ны ЭЭХХ-ийн мэргэжилтэн

2.Нацагдорж Эрдэнэчимэг – Оргил рашаан сувилалын физик эмчилгээний сувилагч

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …