Монгол Улсын Заан цолны хүндэтгэлийн барилдаан

efe3fa332446db12bigМонгол Улсын Заан цолны хүндэтгэлийн барилдаан 2015 оны 3-р сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болов.  Энэхүү барилдааныг МҮБХ, “Хан хэнтийн хүү” хөгжлийн сантай хамтран зохион байгуулсан билээ.

Уг барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглов.

Барилдааны гол шуугианыг Архангай аймгийн харъяат сумын заан Б.Батсайхан тарьсан билээ. Тэрээр нэгийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг баруун талдаа дагуулж хөмрөөд тахим авсан бол хоёрын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг зүүн талдаа хөнтөрч тойгдоод давсан билээ. Тэрээр гурвын даваанд энэ барилдааны түрүү бөхөд өвдөг шороодсон.

Энэхүү барилдааны 4-өөс 8-ын давааны дүйзийг мэхний хувилбартай ЭНД ДАРЖ  сонирхоно уу. Давсан бөхийн нэрийг тодруулж бичсэн.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …