Ц.Оюунгэрэл “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн нээлтэнд оролцов

11069643_436587749843453_4314972962251440040_nУИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож нийгмийн олон салбарт манлайлах эмэгтэйчүүддээ хандан чин сэтгэлийн урмын үг хайрлалаа.

Тэрээр “Эмэгтэйчүүд бидэнд урагш тэмүүлэх чин сэтгэл зүрх байдаг. Гагцхүү өөрийн хүслээр үл шийдэгдэх олон хүчин зүйл бидэнд нөлөөлж их цаг хугацаа зарцуулах шаардлага үүсдэг. Иймээс урагш тэмүүлж яваа бүсгүйчүүдээ цаг ямагт дэмжиж байх нь бид хамтдаа хөгжихийн үндэс юм” хэмээн бүсгүйчүүдээ хандан өгүүлсэн юм.

Тус хөтөлбөр нь нийгмийн олон салбарын манлайлагч залуу эмэгтэйчүүдийн ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, манлайллын ур чадварыг нь дэмжих зорилго бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа юм.

Олон нийтэд нээлттэйгээр зарлагдсан уг хөтөлбөрт нийт 400 орчим эмэгтэйчүүд материалаа илгээсэн бөгөөд тэднээс 58 нь ярилцлагын шатанд шалгарч, эцэст нь хөтөлбөрт оролцох 21 шилдэг оролцогч ийнхүү тодорлоо.

15 долоо хоногийн турш үргэлжлэх уг хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуу манлайлагч эмэгтэйчүүд маань ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлын асуудлуудаар салбар тус бүрийн манлайлагчидтай уулзан хэлэлцүүлэг өрнүүлж, манлайлагчид шаардагдах ур чадварууд, баримтлах ёс суртахууны талаар онол практик хосолсон семинар, воркшопуудад оролцож, салбар хоорондын хамтын ажиллагааны боломж бололцоог эрэлхийлэн, хөтөлбөрийн төгсгөлд өөрсдийн манлайллын ажлын төлөвлөгөөг боловсруулсан байх юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …