Хоёрдугаар нисгэгч 28 настай Андреас Лубиц онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн

ebb7eb78a996c9c5711bdb53ecb6e012_x3Испанийн Барселонагаас Германы Дюссельдорфийг чиглэн ниссэн Germanwings агаарын тээврийн компанийн Airbus A320 онгоцны сүйрлийн шалтгаан эхнээсээ ил болж байна.

Сүйрсэн онгоцны хар хайрцгийг ослын газраас олж нислэгийн сүүлчийн 30 минутын үйл явцын талаарх бичлэгийг тайлж уншсанаар ослын шалтгааныг тогтоосон байна. Онгоц сүйрэхийн өмнө жолооны ард яг осол тохиолдох агшинд хоёрдугаар нисгэгч байсан бөгөөд тэрээр онгоцыг зориуд сүйрүүлсэн байна гэж Марселийн прокурор хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Нислэгийн эхний 20 минутад нэгдүгээр болон хоёрдугаар нисэгчид хоорондоо ердийн зүйл ярилцан, заримдаа бүр хөгжилтэй яриа хүртэл өрнүүлж байжээ. Үүний дараагаар нэгдүгээр нисэгч Патрик Зондерхаймер хоёрдугаар нисэгчдээ онгоцыг буух зурваст бэлдэхийг даалгаад өөрөө кабинаас гарч явсан байна.

Экипажийн командлагч бүхээгээс гарсны дараа хоёрдугаар нисгэгч жолоодлогыг авч, онгоцыг доошлуулсан аж. Энэ үед нисгэгчийн бүхээгт ямар ч сандарч тэвдсэн зүйл сонсогдохгүй,  хоёрдугаар нисгэгч хэвийн амьсгалан, онгоц газарт унах хүртэл ямар ч үг дуугараагүй байна.

 Шинжээчдийн үзэж буйгаар нэгдүгээр нисэгч 00 орохоор кабинаас гарсан ажээ. Ингэмэгц хоёрдугаар нисэгч онгоцны удирдлагыг авч, онгоцыг доош буулгаж эхэлсэн нь илэрхий байгаа гэнэ. Мөн хоёрдугаар нисэгч Андреас Любитц нь нэгдүгээр нисэгчийг кабинд эргэн оруулахгүйн тулд дотроосоо кабины хаалганы кодыг тэр даруй сольсон байна.

Онгоц сүйрэхээс 10 минутын өмнө онгоцны дарга нисгэгчийн бүхээгийн хаалгыг тогшин хоёрдугаар нисгэгчээ баахан дуудсан боловч нөгөөх нь хаалгаа дотроос нь түгжээд оруулаагүй юм байна.

Марселийн диспетчерүүд онгоцтой холбоо барихаар олон удаа оролдсон боловч тэдэнд хэн ч хариу өгөөгүй аж.

Энэ талаар “Хоёрдугаар нисэгч кабины хаалгыг зориудаар онгойлгүй, онгоцыг доош унагаж эхэлснийг бид албан ёсоор мэдэгдэж болохоор байна. Онгоц 8 минутын дотор 12 мянган метрийн өндрөөс доош унажээ. Яагаад ийм үйлдэл хийсэн учир шалтгааныг тогтоогоогүй байна. Гэхдээ хоёрдугаар нисэгч онгоцыг сүйрүүлэхийг хүссэн нь илт байна” гэж прокурор Брис Робен мэдэгдлээ.

download“Бид нисэгчдэдээ бүрэн итгэдэг. Lufthansa-гийн нисэгчид дэлхийн шилдгүүд байдаг. Бид нисэгчдээ сэтгэлзүй болоод биеийн эрүүл мэндийн хувьд маш нарийн шалгаж авдаг.Харин энэ бол ердөө ганц л тохиолдох тэр зүйл боллоо. Хамгийн аймшигтай хар дарсан зүүдэндээ ч ийм аюултай ослыг үзэхгүй. Энэ бол манай компанийн түүхэн дэх хамгийн аймшигтай явдал” гэж Карстен Шпор мэдэгдсэн байна. Түүнээс нэгэн сэтгүүлч “Үүнийг амиа хорлолт гэж үзэж болох уу?” гэж асуухад “Хэрвээ хэн нэгэн өөрийнхөө амийг бусдын амьтай хамт зольсон бол үүнийг амиа хорлолт гэж үзэхгүй. Энэ бол аллага” гэжээ.

Онгоц унаж байх минутуудад хоёрдугаар нисэгчийн дэргэд өөр хүн байгаагүй гэж мөн Брис Робен мэдэгджээ. Тиймээс хоёрдугаар нисэгч Андреас Любитц урьдчилан төлөвлөсөн аллага үйлдсэн байж болзошгүй юм байна.

Андреас Любитц

Germanwings-ийн ажилтнуудын мэдүүлсэнээр бол дуу цөөтэй, сайхан сэтгэлтэй залуу гэсэн тодорхойлолтын Андреас Любитцэд өгчээ. Мөн Андреас Любитцийн ажлын намтарт зургаан жилийн өмнө олон сарын турш ажлаа орхин явсан тухай бичигдсэн байдаг ч агаарын тээврийн компанийн удирдлага үүнийг нь тайлбарлахаас зайлсхийжээ. Олон сар ажлаа орхиж явсан хүнийг эргүүлээд ажилд авсан нь бичиг баримтаас тодорхой байгаа гэнэ.

Андреас Любитцийн гэрт цагдаа нар нэгжлэг хийж, түүний компьютер болон зарим эд зүйлсийг нарийн шалгаж үзэхээр болсон байна.

Хоёрдугаар нисгэгч Андреас Лубиц 28 настай бөгөөд агаарт ердөө л 630 цаг ниссэн бол экипажийн командлагч Патрик С 6000 цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч байжээ.

Хоёрдугаар нисгэгч Андреас Лубиц депрессээр шаналж байсныг илтгэх баримт ч гарч ирсэн ба тэрээр 2009 онд сэтгэцийн хэт хөөрөл, депрессийн улмаас сургалтаас чөлөөлөгдөж байсан хэмээн түүний найзууд ярьсан аж.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …