Дээд шатны прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журам

543edb31fdbbe39esmall111Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 3-р сарын 26-ны өдрийн А/20 тоот тушаалаар “Дээд шатны прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журам”-ыг баталлаа.

ДЭЭД ШАТНЫ ПРОКУРОРООР АЖИЛЛАХ ПРОКУРОРЫН

МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЖ,  ДҮГНЭХ  ЖУРАМ

     Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1.    Энэхүү журмын зорилго нь дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг чадварыг үнэлж, дүгнэхэд  оршино.

1.2.    Прокурорын эрх зүйн мэдлэг, хяналтын арга барил эзэмшсэн байдал, мэргэжлийн болон удирдах ур чадвар, хяналтын ажлын чанар, үр дүнг үнэлнэ.

1.3.    Шалгалтын бэлтгэл хангах, шалгалт авах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг Прокурорын Мэргэжлийн Зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан гүйцэтгэнэ. Ажлын хэсгийн гишүүд шалгалтын нууцлалыг чанд хадгалах үүрэгтэй.

1.4.     Прокурорын мэдлэг, чадварыг үнэлэн дүгнэх шалгалтын ажлын товыг зарлах болон зохион байгуулалтын ажлыг  Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар  гүйцэтгэнэ.

1.5.    Шалгалтын дүнгийн хуудсыг тухайн прокурорын хувийн хэрэгт хадгална.

Хоёр. Шалгалтын бэлтгэл ажлыг хангах:

2.1. Шалгалтын товыг шалгалт эхлэхээс 5 хоногоос доошгүй хугацааны өмнө гаргаж, “prokuror.mn” цахим хуудсанд байршуулна.

2.2. Прокуророор 10-аас доошгүй жил ажилласан, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газар туслах прокуророос дээш албан тушаалд ажиллаж байгаа, сахилгын шийтгэлгүй прокурор шалгалтанд хамрагдана.

2.3. Прокурорын ажил байдлын тодорхойлолтыг Улсын Ерөнхий прокурорын газрын туслах, хэлтсийн дарга, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурор бичиж, гарын үсэг зурж баталгаажуулна. Прокурор тодорхойлолттой танилцаж гарын үсэг зурна. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын тодорхойлолтыг Улсын Ерөнхий прокурорын газраас гаргана.

Прокурорын хийсэн ажлын чанар, үр дүнг  тоон үзүүлэлтээр гаргасан байна.

2.4. Шалгалт авах Эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорил, бодлогын өгөгдөл, хариу, ярилцлагын сэдэв, төсөл боловсруулах баримт бичгийн жагсаалтыг ажлын хэсгийн гишүүд урьдчилан бэлтгэнэ.

    Гурав. Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх ажиллагаа:

3.1.  Прокурорын мэдлэг чадварыг дараах 7  чиглэлээр шалгана.

            3.1.1. Эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, хууль, хууль тогтоомж, прокурорын байгууллагын удирдамжийн баримт бичгийн талаарх мэдлэгийг сорилоор (тест) шалгах;

            3.1.2. Эрүүгийн болон процессын хэм хэмжээг үйл баримтад тохируулан сонгож, тайлбарлан хэрэглэх чадварыг эрх зүйн нэг тохиолдол шийдвэрлүүлэх аргаар шалгах (бодлого бодох);

            3.1.3. Прокурорын байгууллагын хяналтын ажлыг боловсронгуй болгох талаар хийх ажлын хөтөлбөртэй нь танилцах, ярилцлага хийх;

            3.1.4. Албан даалгавар, зааварчлага, журам, тушаал, прокурорын эрх зүйн хэлбэрийн  төсөл боловсруулах;

            3.1.5. Компьютерийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах;

3.1.6. Удирдан зохион байгуулах болон ажил хариуцах чадварыг дүгнэх;

3.1.7. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт, өгсөн үүрэг даалгаврын биелэлт,

хяналтын ажлын үр дүнтэй танилцах;

3.2. Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг шалгах шалгалт авах өдөр, цагийг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар зарлаж, шалгалтыг Улсын Ерөнхий прокурорын газарт авна.

3.3. Эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах сорил 45 минут, эрх зүйн нэг тохиолдол шийдвэрлүүлэх бодлого 60 минут, албан даалгавар, зааварчлага, журам, тушаалын төсөл боловсруулах  хугацаа 30 минут байна.  Бодлого бодох болон баримт бичгийн төсөл боловсруулах шалгалтанд хууль хэрэглэхийг зөвшөөрнө.

Дөрөв. Үнэлгээ өгөх:

4.1. Энэ журмын 3.1 дэх хэсэгт заасан мэдлэг чадварыг 100 хүртэл оноогоор дараах байдлаар дүгнэнэ;

4.1.1. Эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, хууль, хууль тогтоомж, прокурорын байгууллагын удирдамжийн баримт бичгийн талаарх мэдлэг шалгах сорил 20 хүртэл оноо;

4.1.2. Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх (бодлого) үнэлгээг 20 хүртэл оноо;

4.1.3. Прокурорын хяналтын ажлыг боловсронгуй болгох талаар хөтөлбөр, ярилцлагын үнэлгээг 25 хүртэл оноо;

4.1.4. Баримт бичгийн төсөл боловсруулсан үнэлгээг 10 хүртэл оноо;

4.1.5. Компьютерийн хэрэглээний програм ашиглах чадварын үнэлгээг  5 хүртэл оноо;

4.1.6. Удирдан зохион байгуулах болон ажил хариуцах чадварын үнэлгээ 10 оноо;

4.1.7. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хяналтын ажлын үр дүнгийн үнэлгээг 10  хүртэл оноогоор дүгнэнэ.

Тав. Шалгалтын дүнг гаргах:

            5.1. Ажлын хэсгийн гишүүн шалгалтын дүнг шалгалтанд хамрагдсан прокуроруудад нэг бүрчлэн танилцуулж тэмдэглэл хийнэ.

5.2. Шалгалтын дүнг зөвшөөрөхгүй бол танилцуулснаас хойш 3 хоногийн дотор Ажлын хэсгийн ахлагч буюу Прокурорын Мэргэжлийн Зөвлөлийн даргад  гомдол гаргаж болно.

5.3. Шалгалтын үнэлгээг энэ журмын 3 дугаар зүйлд заасан шалгуур тус бүрийг үнэлсэн онооны голч дүнгээр 80 буюу түүнээс дээш оноо авсан прокуроруудыг  шалгалтын ажлын хэсгийн ахлагч шалгалт дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан Улсын Ерөнхий прокурорт танилцуулна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …