Т.Баясгалан Д.Батбаярын хүүхдүүдийн талаар анх удаа ам нээв

75925625514f302b63d601МУГЖ Т.Баясгалан тайзаа орхин бизнест хөл тавьснаас хойш хэвлэлдтэр бүр ам нээгээ байдаггүй. Харин хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа кёкүшюзан Д.Батбаяртай анх танилцсан, түүний хүүхдүүдтэй ямар харицлаатай байгаагаа ний нуугүй ярьжээ.

Тэрээр нөхрийнхөө хүүхүүдийн тухай ярихдаа, -Учиргүй сайн ээж болж байгаа гэж хэлэх нь юу юм. Мэдээж надад энэ талын ямар ч туршлага байхгүй. Миний хайртай хүний хүүхдүүд учраас миний л хүүхдүүд гэсэн үг. Би хичээж байгаа. Тэр хүнийг хайрласнаасаа дутуугүй үр хүүхдийг нь, аав ээжийг нь хайрлаж явна гэж бодож байна.

Манай Бабу чинь өөрөө их бурханлиг хүмүүжилтэй хичээл сурлагандаа сайн зан аалиар ч дөлгөөн даруу хүүхэд. Бид аз жаргалтай гэр бүл болж чадаж байгаа. Үүнийхээ төлөө бид бүгдийг хийнэ. Хүүхдийн буруу гэж юу байхав. Би ч гэсэн өөрөө хойд урд эцгийн царай харж өссөн хүн.Тийм болохоор би харин ч хүүхдүүдэд хэн хэнээс илүү хандана гэж боддог. Хүүхдийн сэтгэл эмзэг байдаг болохоор томчууд бид энийг нь үргэлж тооцож анхаарч сэтгэлийг нь амар амгалан байлгаж өсгөж хүмүүжүүлэх ёстой гэжээ.

Эх сурвалж: factnews.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …