Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлыг хэлэлцэхийг 5 хоногоор хойшлууллаа

p19hcphdcc8gguh58uja3927a2Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан Хангарьд ордонд 09:40 цагт  эхэлж, удаа үргэлжилсэнгүй өндөрлөлөө. Хуралд 45 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч хүрэлцэн ирж 60 хувийн ирцтэй оролцов.

Өнөөдрийн хурлаар олон жил дуншсан Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хэлэлцэх байв. Тиймээс хуралд тус 2 дүүргийн удирдлагууд ч мөн оролцсон юм.

Хурлын эхэнд нийслэлийн ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд эл асуудлаар санал дүгнэлтээ танилцуулсан бөгөөд “Шударга ёс эвсэл”-ийн зүгээс түүхэн шийдвэр гаргах учраас асуудлыг дахин нухацтай судлах шаардлагатайг онцлоод ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтээ танилцууллаа.

p19hcphdccl081rlhlfa1kcf1ll41Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ 2 дүүргийг хот болгох асуудал 10 гаруй жил яригдаж байна. Монгол Улсын хууль дүрмээр нийслэл нь дагуул хоттой байна гэж заасан байдаг. Тиймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд оруулж ирэн, хангалттай судалж өнөөдөр хэлэлцэгдэх гэж байна. Монгол Улсын үндсэн хуулийн нэг заалтыг та бүхэнд дахин дахин хэлье. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно гэж заасан байдаг учраас нийслэл дагуул хоттой болох эсэх асуудлыг нийслэлийн ИТХ шийднэ. Тиймээс та бүхнийг хойшлуулахгүй авч хэлэлцээсэй гэж хүсэж байна” гэв.

Хуралд оролцогч төлөөлөгчдийн олонх нь Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан ч хуралдааны дэгийн дагуу ийнхүү 5 хоногоор хойшлогдсон юм.

p19hcphdcc1irc116kmntrh1jec3Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлыг олон жилийн туршид ярьсан ч шийдлээ олохгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл энэ асуудлыг тодорхой төсөл, судалгаатай барьж авч хөөцөлдөн ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулсан хүн бол Налайх дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ажээ. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө тусгаж, санаачилгыг гарган, Эко Налайх дагуул хотын хөтөлбөр төслийг ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь дэмжигдэж, өнгөрсөн 01 сард Налайх, Багануур дүүргийн иргэд хотын дүрмээ ард иргэдийн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгээр баталсан.

Амьдарч байгаа дүүргээ хот болгох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад Налайхчуудын 12,180 иргэн санал өгснөөс 96.9 хувь буюу 11,708 иргэн бүрэн дэмжсэн.   Багануурчуудаас 77,85 хувь буюу 12659 иргэн санал өгч 95,76 хувь  нь тухайн асуудлыг  бүрэн дэмжсэн билээ.

Гэвч хэдэн жилийн өмнөөс яригдаж, хэдэн сарын өмнөөс дүүргийн ард иргэдээс хот болгох уу гэж асуугаад байсан атал шийдвэрлэх хуралдаанаа 5 хоногоор хойшлуулав.

Дүүргээ хот болгож хөгжүүлэх нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг Налайх, Багануур дүүргийн иргэд амьсгаа даран хүлээж буй.

Г.Эрдэм

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …