Жүжигчин Б.Амарсайхан: Монголд кино үйлдвэр байгуулах шаардлагатай байна

11077998_799968463424777_1539166541_nДэлхийн 250 гаруй орныг кино бүтээлээрээ байлдан дагуулж буй АНУ-ын “Netflix” компаний бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр “Хүннү” кино театрт боллоо.

Уг арга хэмжээнд “Марко Поло” киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, тус кинонд Монгол Улсыг төлөөлөн тоглосон жүжигчин Б.Амарсайхан нар оролцлоо. Мөн улс төр, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбараас нэр хүндтэй зочид урилгаар ирж, улаан хивсэн дээгүүр алхан Монголын бахархалт түүхийг өгүүлсэн Марко Поло киноны анхны үзэгч боллоо.

Кино нээлтэнд хүрэлцэн ирсэн зарим хүндэт зочдын сэтгэгдлийг хуваалцья.

greswtgr3wМУГЖ, дуучин Т.Ариунаа: Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдэг. Соёлын яамны гүйцэтгэдэг ажлыг Б.Амараа маань хийлээ. Монголын соёл дэлхийд тодорч эхэлж байгаа нь үнэхээрийн гайхамшигтай. Монголчууд хаад, хатадын удамтай язгууртан ард түмэн шүү дээ. Үүний төлөөлөл болсон Б.Амараа үе үеийн жүжигчдэд боломж нээж өгсөн. Өнөө үед монголын төрийн шагналыг энгийн хүмүүс аваад байдаг. Б.Амараа, Р.Анхням шиг хийж бүтээсэн гавьяатай хүмүүсийн энгэрийг нь цоолох хэрэгтэй байх гэж бодож байна.

11081663_799969136758043_1533166730_nНийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Юуны өмнө Холливуд Монголын талаар кино хийж байгаад олзуурхаж, талархаж байна. Яагаад гэвэл Холливуд дэлхийн зах зээлийг эзэлсэн хүчирхэг төв. Иймээс дэлхий нийтэд Монголын түүх соёл, өв уламжлалыг таниулж, түгээн дэлгэрүүлж байгаа их чухал, завшаантай үйл явдал болж байна. Б.Амарсайхан бол Монголын хамгийн шилдэг жүжигчин. Монголын од дэлхийн хэмжээнд гарч ирж байна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр эхэлсэн чинь яагаад ч юм бурхны захиалгаар юм шиг ийм үйл явдал боллоо. Кино урлаг бол жуулчдыг маш ихээр татдаг. Тиймээс жуулчдыг найрсаг угтах ажил бидэнд үлдлээ.

11040241_799968470091443_1990573325_nЖүжигчин Б.Амарсайхан: Монголд кино үйлдвэр байгуулах шаардлагатай байна 

-Таны тоглосон Марко Поло Монголд албан ёсны нээлтээ хийлээ. Сэтгэгдэл хэр байна?

-Сайхан байлгүй яахав. Монголын түүхийг харуулсан кино Монголд нээлтээ хийж байна. Миний хувьд Казакстанд 30 хувь, Малайзад 70 хувийн зураг авалтанд оролцсон. Киноны текст эртний англи хэл дээр бичигдсэн байсан болохоор ойлгоход хэцүү байсан. Надад зааж зөвлөх хүн байгаагүй. Бараг л гадаадын их сургууль төгсөөд ирэх шиг болсон. Маш их зүйл сурсан даа.

-Монголын кино урлагийн түвшинг гадаадынхтай харьцуулвал?

-Дэлхийн хүмүүс биднийг сонирхоод эхэлчихлээ. Бусад салбараас илүү кино урлаг ямар хүчтэй, ямар ашигтай байгааг харлаа. Монголын кино урлагийн салбарынхан дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай байна. Гадаадынхаар киногоо хийлгэх биш, өөрсдөө хийх нь чухал. Малайз шиг кино үйлдвэртэй болчихвол Монголдоо ийм кино хийгээд байх боломжтой. Дээр үед кино үйлдвэр ямар байсан, тэрийг сэргээх хэрэгтэй. Үүнд төр засгийн зүгээс болон урлагийнхан анхаарлаа хандуулах үе ирж байна.

-Марко Поло-2 киноны зураг авалт хэзээнээс хаана эхлэх вэ? Монголоос жүжигчид тоглох боломжтой болсон. Энэ талаар дурдвал?

-Дэлгэцэнд гарах хугацаа 18 сарын дараа гэсэн. Хамгийн гол нь Монгол жүжигчид төрөлх хэлээрээ тоглоно. Бид бүхэн чээжээ дэлдэж яриад байгаа бахархлаа энэ киногоор харуулах боломж нээгдэж байна. Намайг энэ кинонд тоглох гэж байхад ард түмэн “Амараа, чи булган сүүлтэй байгаарай” гэж захисан. Кинонд амжилттай тоглож булган сүүлтэй байж чадсаныг Марко Поло -2 кино харуулах гэж байна. Миний хийсэн хамгийн том ажил энэ. Хэрвээ би муу тоглосон бол дараагийн цуврал гарахгүй байсан. Энэ кинонд гол дүрийн 4 жүжигчин, туслах 50 гаруй жүжигчинг хайж байгаа. Кино зураг авалт энэ оны 6 сараас эхэлж, 12 сар хүртэлх хугацаанд үргэлжлэх ба зураг авалт Унгар, Малайзд болно.

11101774_799967420091548_2082239693_n 11096850_799967743424849_1342436605_n 11087444_799966820091608_1217823693_n 11086638_799969000091390_1532044156_n 11084579_799967976758159_1335232614_n 11084514_799967803424843_1782355704_n 11084433_799967583424865_1491083024_n 11082851_799968546758102_1923449191_n 11080052_455413377945950_321150500_n 11079393_799969203424703_1708918159_n 11079294_799968063424817_1954511861_n 11076146_799968606758096_144373220_n 11075738_799968403424783_2139605990_n 11072980_799968263424797_321243296_n 11072685_799967076758249_1315930041_n 11063307_799967256758231_1648156072_n

Л.Цэрэндолгор

Үндэстэн.мн

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …