Reuters Монголын тухай

32_aed5902c63fcabda6aed433669f32b87f6d4ef56Монгол улс дараагийн гурван жилд бүх хүчээ дайчлан өрөө төлөх бөгөөд хэрвээ ингэж чадахгүй бол эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орно гэж  судлаачид болон хөрөнгө оруулагчид үзэж байна. Алт, зэс, нүүрсний асар их нөөцтэй ч гэсэн дэлхийн зах зээлийн үнэ буурснаас шалтгаалан Монголын эдийн засагт бас нөлөөлсөн. 2014 онд эдийн засгийн өсөлт нь 7,8% байсан нь бүс нутагтаа өндөр үзүүлэлт байсан ч урьд жилүүдийнхээс эрс   буурсан үзүүлэлт байв. Дэлхийн банкны мэдээгээр Монголын эдийн засаг  2011 онд 17,5%-ийн өсөлттэй байсан бол 2013 онд 11,3% болж буурсан юм. Уул уурхайгаас орох орлого буурснаас болж засгийн газрын санхүүгийн байдал хүндэрсэн.

       Монгол улс Хятадтай хийсэн хоёр талын гэрээгээр 10 тэрбум юаний (1,6 таэрбум ам доллар)-ын зээл өгөхөөр тусгагдсан бол 2014 оны 7-р сард 15 тэрбум юань болгож нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд төгрөгний ханш ам доллартай харьцуулахад 42%-иар буурсан. Moody’s-ийн аналитикч Анушка Шах “Монголын рейтинг В2 болсон нь төлбөрийн чадваргүй болохыг харуулж байна” гэжээ. Өнгөрсөн оны 7-р сард В1-ээс рейтингийг бууруулсан нь бодитой биш байсан бөгөөд зээлийн өндөр эрсдэлтэй байдал бий болгосон. 2017,2018 онд их хэмжээтэй зээлийн эргэн төлөлтүүд эхлэх юм. Монголын засгийн газар болон Рио тинтогийн хооронд үүссэн маргаан гадаадын шууд хөрөнгө оруулагчдыг айлгасан.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …