Японы мисс эрлийз төрхөөсөө болоод шүүмжлэлд өртлөө

watermarkӨдгөө 20 настай Ариана Миямотог цэвэр япон гэж хэлэхэд хэцүү. Хар арьст, урт хөлт энэ сайхан бүсгүй арлын орны энгийн охидоос тэс өөр. Яагаад гэвэл түүний ээж цэвэр япон ч аав нь африк гаралтай америк юм.

Гэсэн хэдий ч эрлийздүү дүр төрх нь Арианаг Японы үндэсний гоо бүсгүйгээр шалгарахад саад болж чадсангүй. Энэ бүсгүй одоо Япон улсаа төлөөлөн “Ертөнцийн мисс” тэмцээнд өрсөлдөнө.

Мэдээж үүнд дургүйцэх хүмүүс олон бий. Ихэнх япончууд Миямотог түрүүлсэнд дургүй байгаа бөгөөд интернэт ертөнцөөр дамжуулан түүнийг эрлийз, хурлийзаар нь доромжилж, улс орноо төлөөлөх эрхгүй хэмээн шүүмжилж эхэлжээ. “Твиттер”-ээр “Тэр бол япон биш”, “Гадаад царайтай юм”, “Шүүгч яаж шүүв ээ гэдэг нь ойлгомжгүй байна” гэх уурласан мессэжүүд хөвөрсөөр л.

Харин Ариана шүүмжлэлийг тайвнаар хүлээн авч байна. Тэрбээр Нагасакид өссөн, Японы иргэн. Бас тус улсын соёлыг сайн мэднэ. Тиймээс нийгэм даяар түүнийг гадаад төрхөөр нь бус, сэтгэлдээ жинхэнэ япон гэдгээр нь хүлээн аваасай гэж хүсч байна.

Өдгөө “Японы мисс” өөрийг нь тойрсон шуугианыг үл анхааран дараагийн тэмцээн буюу 2016 оны нэгдүгээр сард болох “Ертөнцийн мисс”-тээ бэлтгэж байна.

g_1b5413d3a7afa3af26c1e155f963754b_2_1400x1100 g_3de0cf5caffe3e9ac4f1ec9e77011227_6_700x600(1) g_66114e5a06ced1f302f5678d4ce8559f_2_478x500 g_a514bc2f5f2dbdd5bf970de75337ad91_2_1400x1100 g_e35de6ae4d4565d11b0dc6a30c72860e_2_1400x1100

Эх сурвалж: www.mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …