Инээдмийн баярын тоглолтыг “Мөрөөдлийн театр” нээхээр нэгдлээ

mors7686953042015032509282912493272015-03-25-17-46[www.urlag.mn]Үзэгчдийг олон сайхан уран бүтээлээрээ байлдан дагуулж яваа “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид инээдмийн баярын тоглолтыг нээхээр нэгдлээ. Хүн бүрт баяр баясал, инээд хөөрийг бэлэглэж яваа авьяаслаг залуус тун удахгүй тохиох “Инээдмийн баяр”-аар үзэгч түмэнтэйгээ дахин уулзах нь ээ. Тодруулбал 4-р сарын 1-нд буюу “Инээдмийн баяр”-ын өдөрт зориулсан хошин урлагийн жүжигчид, нийтийн дуучид, элэглэлийн жүжигчид, хөгжимчид, бүжигчид гээд 70 гаруй уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг нээхээр болжээ. Тус театрын хамт олон “Цаг өөр болжээ” хэтрүүлэгт инээдмийн жүжгээ энэ сарын 7-22-ныг хүртэл түмэн олондоо толилуулчаад дараагийн шинэ уран бүтээлийнхээ бэлтгэлд орчихсон байгаа юм.

Инээдмийн баярын тоглолтонд МУГЖ Н.Төмөрхуяг, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Д.Галсантогтох, МУГЖ Б.Туяа, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Ч.Батэрдэнэ, МУСТА Д.Баасанжав, МУСТА Т.Баттогтох,  МУСТА Н.Баасандорж, МУСТА Г.Чинболор, МУСТА Д.Батсайхан, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Э.Оюумаа, МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Д.Үүрийнтуяа, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Д.Балдан, МУСТА Я.Гэрэлчулуун, МУСТА А.Түмэн-Өлзий, Хөсөгтөн хамтлаг, Параоди хамтлаг, Чапи & Суурь, ТВ Коктейль хамтлаг, ҮДЭЧ-ын бүжигчид, “Их монгол” хамтлаг, Шанз 3 хамтлаг, Язгуур хамтлаг, Угсаатан бүжгийн хамтлаг, Андра загварын агентлагийн моделиуд зэрэг 80 орчим уран бүтээлчид нэгдсэн билээ.

   Ийнхүү урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн Урлаг.мн сайтын 5-н жилийн ойн хүндэтгэлийн “Инээдмийн баяр”-т зориулсан тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 88004147, 89004147, 99004147 дугааруудад холбогдож лавлаарай.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …