Зайран Д.Бямбадорж: Мөнх тэнгэрийн онгодын сонордуулга

7044651949_b08112d1f2 “Монгол бөө мөргөл” төвийн тэргүүн Зайран Д.Бямбадоржийн айлдсан онгодын дуудлагыг уншигчиддаа толилуулж байна. Ноён уулыг ухаж хөндөхөөр засаг төр шийдвэр гаргах болсонтой холбоотойгоор Мөнх тэнгэрийн онгод ийн айлджээ.

 

“Мөнх тэнгэрийн онгодын сонордуулга”

Арын сайхан Монгол

Атга будаа шиг цөөхөн

Аавын дээл шиг уужим

Алтан ургийн голомт

Гадны орны зочид

Гал голомтыг  малтлаа

Газар лус догширлоо

Ган гачиг нүүрлэлээ

Нүүдэлчин малчид бэлчээргүй

Нүхний амьтан оронгүй

Түмэнд аюул нөмөрч

Төрд дохио ирлээ

Далайн тийрэн биетэнгүүд

Даян дэлхийгээр тэнээтэнгүүд

Алт эрдэнийн шуналтангууд

Авилгал мөнгөөр даллатангууд

Дэв шуналын нүдтэнгүүд

Дэлхийг залгих мангастангууд

Уул уурхайн идэштэнгүүд

Ус булгийн сороотонгууд

Мааниа тоолж мөрөөдөхөөс

Манантай амьдралыг тунгаагаач

Галав шанхын их говь

Үлэг гүрвэлийн ястайгаа

Газар шороо алт эрдэнэс

Нүүрс хар тосон  баялагтайгаа

Урд хөршөөр урсан гарлаа

Улаан шороо босон үлдлээ

Талын монгол нутаггүй

Тамын тогоо сахилаа

Бурхан гуйсан ч өгөөгүй

Буурлын нутгаа санаарай

Зоосоор хэмжих там диваажин

Зориод хажууд ирлээ

Эдийн засгийн луйварчид

Эрээ цээрээгүй наймаалцаж

Эх орноо цөлмөж

Эрхэм ёсоо алдлаа

Буун дуугүй мөхлийн дайн

Бусдын орноос нөмөрлөө

Төлөөр баяжаагүй эрхэм

Төсвөөр хөлжсөн зальтан

Шинэ цагийн баячууд

Шилтгээн ордоо бариулж

Лусын эзнийг хөөж

Луутай тэнгэрт ойртон

Хатад эмсээр үйлчлүүлж

Хаан жаргалыг эдэллээ ч

Хамаг монгол ядуурч

Харцын үйлийг хийлээ

Холоос гуйлга гуйлгүй

Хоттой хонио түм хүргэ!

Хөлгийн жолоог хөдөө зал

Хөх монгол сэрээсэй

Барцад ихтэй хүмүүн

Баян хоосны ялгаагүй

Тэнгэрийн зарлиг зөрчсөн

Тэнэгүүдийн тавилан дуусахад

Нүцгэн биеээрээ өөрөө

Нүгэлт орчлонг орхино

Уйлаад ирдэг хорвоод

Дуулаад буцахгүй орчлон

Хойчийн монголоо санаарай

Холын бодлоо батлаарай

Өндөр дээдсийн нойрссон

Өнийн түүхтэй Ноён уулаа

Дэлхийн алдартны өлгийн

Дэрний чулууг бүү хөнд !!!

Гал амьтай монгол ёс

Газар амьтай эх орон

Харийн хүмүүст алдвал

Хамаг монгол хоосорно

Амьсгалаас бусдыг ашигладаг

Алтнаас илүү үнэтэй

Адуу малаа өсгөж

Алдар нэрээ мандуулаарай

 

Айлтгалыг буулгасан  М.Цэцэгжаргал

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …