35 тэрбум төгрөгийг “Саусгоби сэндс” ХХК-иар төлүүлэх шийдвэр гарлаа

justin379528556201503250616Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад уучлал үзүүлсэн. Тэрбээр тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл түүнийг буруутай гэдгийг Монгол улсын шүүх тогтоосон байдаг. Жастин Каплагийн хувьд өөрийнхөө  буруутайг хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр  Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Ерөнхийлөгч ч дуун дээр нь уучлал үзүүлсэн.  Ингэхдээ  Жастин Капла  Монгол улсад учруулсан  35  тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй байсан.  Харин  Жастин Капла Монгол улсад  учруулсан  35 тэрбум төгрөгийг төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан байна. Гомдлыг 10 дугаар шүүх хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хуваарилж өнөөдөр шүүх хурал боллоо.

Улмаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл  “Саусгоби сэндс” ХХК-ийг Монгол улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийг  төлөх ёстой гэж Нийслэлийн давж заалдах шатны 10-р шүүхээс  үзсэн байна.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …