Орон сууцны үнэ 0,5 %-иар буурчээ

LOGOREAL PROPERTIES ULAANBAATAR LLC судалгааны төвөөс хийсэн орон сууцны үнэ ханшийн түүвэр судалгааг уншигч та бүхэндээ танилцуулья.

УБ хотын хэмжээнд бидний бүртгэснээр хотын төвийн 6 дүүрэгт нийт 1497 орон сууц байгаагаас 2 сарын байдлаар судалгаандаа нийт 390 орон сууцны борлуулах зарын мэдээлэл цуглуулан анализ хийж үзжээ. УБ хотын нийт орон сууцыг дүүргээр ангилж харвал /Зураг 1/

Нийт хуучин орон сууцны барилгын 52% мөн шинэ орон сууцны 55.5% -ийг БГД болон БЗД-ийн орон сууц эзэлж байгаа аж.

Хуучин орон сууцын үнийн хувьд УБ хотод 1 өрөө байр дунджаар 66.2 сая төгрөгийн үнэтэй, хамгийн багадаа 23 сая, хамгийн ихдээ 168 сая төгрөгний үнэтэй 1 өрөө байр зах зээлд байгаа бол ЧД, СБД, ХУД-т хамгийн өндөр үнэтэй байна.

Хуучин орон сууцны үнэд давхрын тоо нөлөөлөхгүй боловч агаарын чанарын индекс, өрөөний хэмжээ, барилгын багтаамж, ашиглалтанд орсон он, барилгын хийц зэрэг долоон үзүүлэлт үнэ тогтооход голлох нөлөөг үзүүлж байгаа юм.

fewqХарин судалгаанд хамрагдсан нийт 182 шинэ орон сууцны төслийн 1м2-ын дундаж үнэ 2,356,421₮-ийн үнэтэй байна. Нийт төслийн 91.2% нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл бөгөөд дундаж үнэ нь 2,198,754₮ байсан бол дээд болон тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3,992,213₮-н үнэтэй байв.

Үнийн ялгаатай байдлыг дүүргийн хувьд авч үзвэл СБД, ХУД-т хамгийн өндөр бол СХД, НД-т хамгийн хямд үнэтэй байна.

Энэ сард тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ 1,1%-иар өсчээ.

grwsНэг өрөө байрны үнийг дүүрэг тус бүрээр нь тодорхойлвол Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 79.4 сая төгрөг, Баянгол дүүрэгт 73.6 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 46.2 сая төгрөгийн үнэтэй байна.

Хамгийн өндөр үнэтэй нь нийслэлийн СБД –т 3,194 мянган төгрөгийн дундаж үнэтэй байна. Тус дүүрэгт хамгийн багадаа 1,719 мянган төгрөгийн үнэтэй хамгийн ихдээ 6,5 сая төгрөгийн үнэтэй төслүүд байна.

Хан-Уул дүүрэг 2,728 мянган төгрөг, БЗД 2,241 мянган төгрөгийн дундаж үнэтэй гэсэн судалгаа гаржээ .

Харин бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2.13 саяас доош үнэлгээтэй гарсан байна. Хотын төвөөр байрлаж буй 39 төслийн 70 орчим хувь нь дундаж үнээс дээш, доош 1,07 сая төгрөгний хооронд хэлбэлзэлтэй гарчээ. Харин хотын төвийн бус байршилтай 143 шинэ төслийн үнийн хазайлт 625 мянган төгрөг байгаа нь үнийн ялгаатай байдал төвийн орон сууцнаас 1.5 дахин бага байгааг харуулж байгаа аж.

Н.Тика

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …