Жүжигчин Д.Оюунтуул уран бүтээлдээ эргэн оржээ

oyuntuul“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа хамтлагийнхаа жүжигчин Д.Оюунтуултай маргалдсаны улмаас нэгнээ халуун усаар түлж хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Эл хэргээс болж Д.Оюунтуул нуруу цээж хэсэг хүнд зэргийн түлэгдэл авч БНСУ руу эмчилгээ хийлгэхээр яваад байсан. Харин Ц.Алдармаа шүүхээс долоон жилийн ял авч, давж заалдсанаар 2.5 жилийн тэнсэн харгалзах ял сонссон юм. Энэ бүхэн өнгөрсөн жил болсон бөгөөд Солонгос улсыг зорьсон Д.Оюунтуулын бие нь бүрэн эдгэрч уран бүтээлдээ эргэн орсон байна.

Тэрээр “Хуримын сюрприз” хэмээх шинэ кинонд жүжигчин Д.Оюунтуул тоглосон бөгөөд тун удахгүй шинэхэн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ эргэн уулзаж байгаадаа баяртай байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …