Хорих ангид хүмүүжиж буй хүүхдүүд чадамжуулах сургалтанд хамрагдаж байна

11075152_869044096515779_7104231053058551204_nМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх Гэрэлт ирээдүйг бид бүтээнэ уриатай сайн сайхан үйлсийг дэлгэрүүлэгч “Тэлмэн Түүчээ” клубийнхэн ШШГЕГ-ын харъяа Хорих 421-р ангид хоригдож байгаа залуус руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.Амьдралдаа ганц алдаж “аавын хаалга” татсан тэдний хувьд  ганц олдох амьдралаа төмөр хаалганы цаана өнгөрүүлнэ гэдэг бэрх даваа. Иймд тэдгээр залуусыг нийгэмшүүлж, харилцааны болон ёс зүйн боловсрол олгож,  нийгэмд тэднийг сайн үлгэр дууриаллаар хүмүүжиж байгаа талаарх зөв хандлагыг өгөх зорилгоор ерөнхий 7 чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Тухайлбал хувь хүний хөгжил болон ёс зүйн боловсрол олгох, бичиг үсэг сургах, хэрхэн баг болон ажиллах, хууль эрх зүйн боловсрол олгох зэрэг сургалтуудад хамруулж байгаа юм байна.

11081095_869044339849088_6082523901634476694_nТус сургалтыг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хувь хүний хөгжил болон ёс зүйн боловсрол олгох хүрээнд харилцааны ёс зүй болон мэндлэх чадвар, өөртөө итгэлтэй байхын ач тус гэсэн  сэдвийн хүрээнд сургалт явуулж,  нийт  60 хүн хамрагджээ. Хүмүүжигчид тус сургалтаас практик тал дээр илүү мэдлэгтэй болсон бөгөөд хүнтэй хэрхэн харилцах, өөртөө итгэлтэй болсноор ямар ямар давуу тал үүсдэгийг мэдэж авсан байна.

Мөн бичиг үсгийн боловсрол олгох сургалт долоо хоногт гурван удаагийн давтамжтай зохион байгуулагдсан бөгөөд нийт 22 суралцагчаас түвшин тогтоох шалгалт авсан үүнээс 18 нь тодорхой түвшинд мэдлэгтэй байсан тул үлдсэн зайлшгүй сурах шаардлагатай хийгээд хүсэл эрмэлзэлтэй 4 хүүхдэд түлхүү чиглэн ажиллажээ.Тэдгээр хүүхдүүд бичиг үсэг сурах нь амьдрал дээр гараад хэрэгтэй, монгол хэлээр зөв ярьж бичиж сурах хүсэлтэй, сургуульд үргэлжлүүлэн сурахад зөв бичих дүрэм хэрэгтэй хэмээн үзжээ. Сургалтыг Бага Ангийн Багш У. Энхболор, Г. Номин нар заажээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …