Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

cee56b843a73076759670968556efd8aМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Энэхүү хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд шударга хандлагыг бий болгох, төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор боловсруулжээ. Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөлд нийтийн алба, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ил тод байдал, хариуцлага, шударга ёс, ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, санхүү, төсөв, аудит, худалдан авах үйл ажиллагааны хяналт, хариуцлагыг сайжруулах, хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг буруулах, өрсөлдөөн, шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагын идэвх, санаачлага, оролцоог дэмжих, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, авлигын эсрэг боловсрол, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Г.Занданшатар:Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, …