Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ

jigijd895060852201412092046“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд  тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 6 удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. 5 талбайд шинээр оролцогч аж ахуйн нэгж шалгарч өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжид гаргасан зардлыг нь буцаан олгож хохиролгүй болгосон бол 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь шаардлага хангаагүй тул өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлжээ. 2015 оны 3 дугаар  сарын 3-ны өдөр ээлжит сонгон шалгаруулалтыг нэр бүхий 13 талбайд зарлаж, 4 дүгээр сарын 2-ны өдөр нээхээр сонгон шалгаруулалт зарлаад байна.

Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг алт олборлолтод шаардлагтай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр Монголбанкны удирдлагуудтай уулзаж, зарчмын асуудлаа тохирсон байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулсан ажлын хэсэг  дээрх хуулийг хэрэгжүүлэх журам, гэрээний загварыг боловсруулж, уг төслүүдэд яамдаас санал авахаар хүргүүлсэн байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …