Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого 2016-2025 оны хооронд хэрэгжинэ

151e365647bad59aoriginal“Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг Хууль зүйн сайд  Б.Дорлигжав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт зөвшөөрөв.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12,2 хувийг бүрдүүлдэг ба нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг чухал ач холбогдолтой салбаруудын нэг юм. Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого нь 2003-2015 оны хүрээнд хэрэгжиж, дуусгавар болж байгаатай холбогдуулан салбарыг дараагийн түвшинд хүрэх бодлогыг боловсруулсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талын хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгоно

Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  04 дүгээр сарын …