Тибилиси Гран При тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

10432504_10153168920663536_516445194854178231_nГүрж улсын нийслэл Тибилиси хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран При тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Гранпри” тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч хүч сорьж өрсөлдсөнөөс манай баг тамирчид амжилттай оролцож 2 алт 1 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Энэ амжилтаар багийн дүнгээр Монгол Улсын баг тамирчид 42 орноос хоёрдугаар байр эзэллээ.

10486211_10153168702603536_2403976771131614046_nТэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид:

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд МУГТ Д. Амартүвшин хүрэл,

66 кг жинд ОУХМ Д. Төмөрхүлэг алт, 81 кг жинд ОУХМ Н. Дагвасүрэн хүрэл,

90 кг жинд ОУХМ Л. Отгонбаатар хүрэл,

эмэгтэйчүүдийн 57 кг жинд ОУХМ Д. Сумъяа алт,

63 кг жинд Ц. Мөнхзаяа мөнгөн медаль тус тус хүртлээ.

11083881_913295955387147_212954052482024678_n 11072174_913295952053814_3599413185364255501_n 11071080_913295948720481_9195674017409941729_n 10472789_913295918720484_6387044746308814911_n

Нийт тамирчиддаа баяр хүргэж дараагийн Турк улсын Самсун хотод болох Гран При тэмцээнд нь амжилт хүсье.

Ш.Ганчимэг

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …