Залуу хөгжмийн зохиолчдын бүтээл нэгэн тайзнаа

zaluu zohiolchidХүн төрөлхтөний агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг гэдэг. Энэ л увидасыг Монгол Улсын Филармони “Монгол уран бүтээл” төслөөрөө мэдрүүлж байгаа.

Төслийн ээлжит тоглолт 03-р сарын 26-д 1900 цагт Филармонийн тайзнаа монголын хөгжмийн урлагийн залуу үеийн хөгжмийн зохиолчдийн төлөөлөл болох С.Соронзонболд /ТШ/, Б.Мөнхболд /ТС/, Б.Бямбабаяр /МУУГЗ/, Ш.Өлзийбаяр,  Х.Алтангэрэл, Ц.Цэн-Эрдэнэбат, С.Сансаргэрэлтэх, Х.Мөнх-Ертөнц, С.Мөнхбат,  Ч.Чулуун, Б.Цогтсайхан нарын симфони найрал хөгжимд зориулсан уран бүтээлүүд нэгэн тайзнаа тоглогдох гэж байна. Улсын Филармонийн симфони оркесторын удирдаачид Н. Бүтэнбаяр /МУУГЗ/ Б. Лхагвасүрэн /МУСТА/, Д. Нямдаш /МУСТА/, Б. Батбаатар нар үзэгчдийн хүртээл болгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  70118012, 99045517, 88004849, 99925074

Тасалбарын үнэ: 10,000₮

fb/Mongolian state philharmonic

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …