Сургалтанд хамрагдаж хуульчийн гэрчилгээгээ гардаж авлаа

IMG_3703-300x200Монголын хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-д заасны дагуу хуульчдын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бусаар ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын хуульчдын холбооны сургалтын хорооноос магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Сургалт судалгааны төвөөс 2014 оны багц цаг олгох хуульчийн үргэлжилсэн сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгууллаа.

Сургалтыг Эрүүгийн хуулинд заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх, анхаарах асуудлын талаар зохион байгуулсан бөгөөд сургалтанд Дундговь, Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд хамрагдлаа.

            Сургалтын үеэр Монголын хуульчдын холбооны ажилтнууд хяналт тавьж, сургалтын үр дүнг тооцож ажилласнаас гадна прокурор, ажилтнуудад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өгчээ.

IMG_3659 IMG_3661

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …