Засгийн газрын Х байр 6,7 тэрбумаар зарагджээ

4a8b244d0f5d2d82originalМонгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 90, 111 дүгээр тогтоолоор Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ

Энэхүү дуудлагын худалдааг өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Дуудлагын худалдаанд 3 оролцогч оролцсоноос хамгийн өндөр үнийн саналыг “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өгч, худалдан авсан юм.

Нээлттэй дуудлагын худалдааны анхны үнийг 5,941,400,000 /Таван тэрбум есөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгөөс дуудсан бөгөөд 6,715,850,000 /Зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянга/ төгөргт хүрч зарагджээ.

эх сурвалж:  unen.mn

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …