Спортын шинэ номнууд худалдаанд гарлаа

 11035292_450935578393730_7798564786222939056_nМонсудар хэвлэлийн газраас албан ёсны орчуулгатайгаар Сэр Алекс Фергусон “Миний намтар”, “Спорт ном”-ыг орчуулан уншигчдын хүртээл боллоо.

“Миний намтар” ном нь Их Британийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг менежер хэмээх алдрыг олон түмнээс хүртсэн Алекс Фергусоны сэтгэл хөдлөм түүхийн талаар гарах юм байна. Ховорхон ур чадвартай менежер болохын хувьд Сэр Алекс нь Райн Гиггс, Рой Кин, Эрик Кантона ба Рүүд ван Нистелрой зэрэг шилдэг тоглогч нарыг хэрхэн таньж, дэмжин урамшуулахын сацуу хатуу чанга гараар хэрхэн удирдан залж байсан тухай гарах юм.

“Спортын ном” нь спортын 200 гаруй төрөл, бүх олимпийн тухай таньж мэдэх хэрэгтэй зүйлс, спорт бүрийн тэргүүлэгчид, бүс, лиг, холбооноос авсан бодит мэдээ, дэлхийн шилдэг өрсөлдөгчийн тактик, стратегид оруулсан тоглолт, шийдвэрлэсэн ухаан зэрэг агуулгаас бүрдсэн байна.

Интер номын дэлгүүрт “Миний намтар” ном 24900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол “Спорт ном” нь 38000 төг-р худалдаалагдаж байна.

10007415_450936065060348_6751774513858758661_n

Л.Цэрэндолгор

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …