Хүн 9-10 цаг унтах хэрэгтэй

download (3)Хүн хоногт найман цаг унтахад хангалттай гэдэг. Тэгвэл техник технологи өндөр хөгжсөн, стресс ихтэй өнөө үед энэ нь өөрчлөгдөж, хүн бүр хоногт дор хаяж 9-10 цаг унтах ёстой болжээ. Учир нь хүний тархи өдрийнхөө ачааллаас ангижирч, өөрийгөө нөхөн сэргээж амжихаа больсон гэнэ. Ялангуяа компьютер болон электрон бараатай ажиллах үед биед хуримтлагдсан хорт бодисыг нойроор тайлах нь тустай аж.

Харин унтаж амрах хамгийн зөв, тохиромжтой хугацаа нь 22.00-07.00 цаг гэнэ. Мөн өдрийн цагаар заавал нам гүм орчинд хэдэн хором өнгөрөөхийг эрдэмтэд зөвлөж байна. Хэрэв унтаж амрах цагаа буруу тооцоолбол нойр нь алдагдсан эрч хүчээ төлжүүлж чадахгүйд хүрнэ.

Учир нь 24.00-04.00 цагт хүний биед стрессийн эсрэг даавар ялгардаг бол 22.00-24.00 цагт арьс шинэчлэгдэх үйл явц эрчимтэй явагддаг аж. Хэрэв эдгээр цагт “шар шувуу болбол” байгаль эхийн илгээсэн үнэгүй бэлгээс татгалзаж байна гэсэн үг. Тиймээс л шөнийн нойрыг нөхөж болдоггүй гэдэг билээ

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …