Өнөөдөр болох зарим үйл явдлууд

today09:00 цагт Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт үргэлжилнэ. Утас: 88080619


09:00 цагт “Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн” Чингис зочид буудлын Хурлын танхимд болно. Утас: 98114640, 88188018


11:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй “Хяналтын хуудас”-ны ач холбогдлыг сурталчлах, МХЕГ, МҮХАҮТ, МАОЭНХ Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болно. Утас: 91989890


11:00 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан ШШГЕГ-аас алба хаагчдад цэргийн цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа ШШГЕГ-т  болно.


11:00 цагт Монгол эрдэмтдийн үндэсний зөвлөл, “дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ, “Босоо Хөх Монгол” ТББ-уудаас “Ураны хайгуул, олборлолт, түүний үр дагварын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 70000002


12:00 цагт Монсудар хэвлэлийн газраас албан ёсоор орчуулан уншигчдын хүртээл болгож Сэр Алекс Фергусон “Миний намтар”, “Спорт ном” номуудын нээлт “Интерном” номын дэлгүүрт болно.


13:00 цагт  “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт болж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал Гадаад хэргийн яамны хурлын танхимд болно. Утас: 88080619


14:00 цагт Монгол хүн сансарт ниссэний 34 жилийн ой, Задгай сансарт хүн анх гарсаны 50 жилийн ой, Союз-Аполлон хамтарсан хөтөлбөрийн 40 жилийн ойг тохиолдуулан зохиогдох ажлуудын талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал Одон орон, геофизикийн хүрээлэнд болно. Утас:: 77110292, 99107528

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …