МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг “Ж.Батмөнх” агсаны нэрэмжит болголоо

IMG_7431МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч, доктор профессор Ж.Батмөнх агсаны нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ын хичээлийн 5 дугаар байранд боллоо.

Ж.Батмөнх агсаны хувийн номын санд хадгалагдаж байсан 1000 гаруй номыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санд хандивласан байна. Энэхүү үйл ажиллагаанд шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын дарга М.Энхболд, Ж.Батмөнх асны гэргий А.Даариймаа болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн удирдлагууд оролцлоо.

Бизнесийн сургуулийн номын сан нь 1997 онд ОБДСТ хэмээн нэрлэгдэж,  600 гаруй номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй байна. Одоогийн байдлаар 70000 гаруй номоос бүрдсэн баялаг фондтой болж 5 уншлагын танхимдаа оюутан, суралцагч, багш нараа хүлээн авч үйлчилж байна.

IMG_7420

Л.Цэрэндолгор

Эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …