Хvний мэнгэ бие махбодид хэрэгтэй мэдээллийг дамжуулж харин хэрэггvйг нь зогсоодог

mengeОрчин vед манайхан гоо сайхны мэс засал хийлгэх болсоор удаж байна. Гоо сайхны эмнэлэг гэхэд л хvний нvvрний арьс татах, өөхний давхаргаас нь хасах, хөл гар «тэгшлэх», хөх өгзөг томруулж багасгах зэрэг олон vйлчилгээ явуулдаг. Yvний зэрэгцээ хvмvvс биеийнхээ хvсээгvй хэсэгт буй төрөлхийн болон олдмол мэнгээ ч авхуулах болсон. Ер нь мэнгэ яагаад vvсдэг, ямар учиртай юм бол? Хvний амьдралд хэрхэн нөлөөлдөг зэрэг олон асуултанд хариулт хэрэгтэй.

Гэтэл байгалд санаандгvй зvйл гэж ер нь байдаггvй шvv дээ. Яагаад мэнгэ биений энд биш заавал тэнд байдаг, байх ёстой юм? Яагаад ижилхэн мэнгэтэй хvмvvс байдаггvй юм? Зарим мэнгэ төрөлхийн байхад, зарим нь амьдралын явцад vvсэн бий болдог. Хvн хөгшрөх тусам мэнгэ олширдог байтал зарим тохиолдолд огт ор мөргvй алга болсон байдаг. Яагаад товгор илvv мах мэт янз янзын мэнгэ байдаг юм? Яагаад мэнгийг авч хаясны дараа тэр хvн урт насалдаггvй юм бэ, гэх зэргээр асуулт их ч харин хариулт нь маш бага байна. Гэсэн ч нэлээд сонирхол татахуйц шинэлэг таамаглал дэвшvvлсэн судалгаа шинжилгээний ажлууд хийгдсээр буйг дурьдах ёстой. Өнөөдөр зvv төөнvvр ердийн эмчилгээ болсон vед эрдэмтэд, хvний биен дээрх биологийн идэвхитэй цэгvvд нь Огторгуйтай энерги солилцон, дамжуулдаг тун өвөрмөц «Антен» хэмээн дvгнэсэн байна. Зvv эмчилгээний аргаар эдгээр био цэгvvдэд нөлөөлснөөр хvний тархины бvтцэд нөлөөлж аль нэгэн бодисын солилцоог нь идэвхжvvлэх эсвэл өвчинг намдаах боломжтой болдог аж. Гэтэл сvvлийн vеийн таамаглалаар бол хvний төрөлх мэнгэ болон арьсан дээрх толбонууд нь дээр дурьдсан био идэвхижилтэй цэгvvд дээр ихэвчлэн давхцан байрладаг аж. Мэнгэний vvрэг бол хvний бие махбодид хэрэгтэй мэдээллийг дамжуулж харин хэрэггvйг нь зогсоодог. Өөрөөр хэлбэл хvний бие махбодыг «хөглөхөд» зориулан гаднаас ирэх энерги, эрчим хvчийг шvvдэг шvvлтvvр нь болдог. Оросууд нуруундаа харин монголчууд амны орчим мэнгэтэй хvнийг амны хишигтэй хэмээн vздэг. Энэ нь ч vнэний ортой бололтой юм. Зарим хvний мэнгэ нь гоо сайханд нь зохимжгvйгээр байрласан байдаг бөгөөд тэрхvv мэнгийг арилгах эсэхийг хvн өөрөө л шийддэг. Гэхдээ эрдэмтэд vvнд нэлээд болгоомжтой хандахыг зөвлөх боллоо. Ийм мэнгийг арилгаснаар тухайн хvний зан араншин огцом өөрчлөгдсөн тохиолдол нэлээд байдаг аж. Тухайлбал, тvргэн ууртай нэгэн улам харгис, ширvvн зантай болж архи дарсанд ордог байна. Харин зарим нэг тохиолдолд өвчин эмгэг гэнэт тусдаг аж. Нэгэн тохиолдлоос дурьдвал, 40 настай эрvvл чийрэг биетэй залуу мөрөн дээрх товгор мэнгээ авахуулсан байна. Гэтэл тун удалгvй яг тэр газар нь хавдар vvсч улам томорсоор зургаан сарын дараа эмнэлгийн тусламж авч амжилгvй насан өөд болсон аж. Дорно дахины ойлголтоор духан дээрээ том мэнгэтэй хvн өөрийн амьдрал хувь заяаны ойрын ирээдvйг харж чаддаггvй учир хvнд бэрх хувь заяатай хэмээжээ. Мөн ар дагзан дээрээ vсээр халхалсан мэнгэтэй бол өөрийн алдаан дээрээ дvгнэлт хийх чадваргvй бол шанаандаа мэнгэтэй нь өнөөдрийнхөө хvнд байдалд амархан төөрөгдөх хvн хэмээдэг аж. Дух-ирээдvй, дагз-өнгөрсөн vе, шанаа-одоо цагийн vйл явдлыг удирддаг хэмээн эртний Хятадад vзэж иржээ. Нvднээс арай доогуур хамар дээрээ мэнгэтэй хvн хов жив хөөдөг гэх зэргээр хvний биен дээрх мэнгэний байрлалаар юу хэлж болох мэнгэ гэж юу болох талаар маш олон судалгаа таамаглал дэвшvvлсэн байдаг. Сvнс, хойт нас болон эргэн хvн болж төрөх талаар судалгаа явуулдаг эрдэмтэд маш сонин зvйлтэй тулгарсан байна. Хvн урьд төрлийн буюу өмнөх амьдралаа эргэн санах vед урьд өмнө нь авсан гэмтэл бэртэл нь, ялангуяа vхэлд хvргэсэн гэмтэл авсан хэсэг нь одоогийн мэнгэ буй газартай яг таардаг байна. Виржинийн их сургуулийн сэтгэл зvй судлаач эрдэмтэн Ян Стивенсин иймэрхvv баримт 300-дыг цуглуулжээ. Тухайлбал, 1953 онд таван настай Энэтхэг хvv Рави Шанхар урьд төрлийн амьдралынхаа тухай ярих болсон гэнэ. Тэрбээр өөрийнхөө тоглоом, эцэг эхийнхээ нэрийг нэрлээд зогссонгvй, амийг нь хөнөөсөн хvмvvсийг ч нэрлэж одоо амьдарч буй газар эрхэлдэг ажлыг нь хvртэл хэлжээ. Тэгээд шалгаад vзтэл vнэхээр тохирч байжээ. Хамгийн сонирхолтой нь уг хvvгийн «урьдах хvн»-ийг хоолойг нь огтолж хороосон байсан аж. Гэтэл Рави хvv хvзvvндээ сорви мэт зургаан см урттай, таван мм өргөнтэй мэнгэтэй аж. Орос оронд бvртгэсэн нэгэн тохиолдлоос дурьдвал 45 настай инженер залуу орой vдэш явах бvрдээ ард нь хvмvvс дагаж буй мэт болж маш ихээр эвгvvцэж сандарч эхэлдэг байжээ. Тvvнийг сэтгэл зvйчид хандах vед нь ховсдож урьд төрлийн амьдралынх нь тухай нь яриулахад нуруундаа буудуулж нас барсан хэмээжээ. Гэтэл тэрбээр ар нуруундаа хэд хэдэн газар таваас зургаан мм-ийн диаметртэй мэнгэтэй байлаа. Иймэрхvv дохиолдол олон байдаг гэнэ. Мэнгэний vvрэг бол хvний бие махбодид хэрэгтэй мэдээллийг дамжуулж харин хэрэггvйг нь зогсоож байдаг. Өөрөөр хэлбэл хvний бие махбодыг «хөглөхөд» зориулан гаднаас ирэх энерги, эрчим хvчийг шvvдэг шvvлтvvр нь болдог. Монголчууд эрт дээр vеэс бурхан болоочдод хөө юугаар тэмдэг тавьж хөдөөлvvлдэг байсан. Ойр төрөлдөө дахин төрвөл таних гэж энэ зан vйлийг хийсээр ирсэн юм. Сvнс байдаг, байдаггvй гэдэг дээр маргах нь чухал биш. Харин хамгийн гол нь урьд өмнө амьдарч байсан хvний ул мөр, тvvний талаарх мэдээлэл өөр хэн нэгэнд шилжиж буй нь баттай баримтуудаар нотлогдох болсон тул энэхvv vйл явцыг судлах нь чухал болоод байгаа аж. Эцэг эхээсээ бид бие махбодийг, физиологийн ижил төстэй зvйлсийг генээрээ дамжуулан «бэлгэ»-нд авдаг бол харин «дээд бие»-ний генетикээр оюун ухааны чадавхи, сэтгэл зvй, гоо сайхан, ёс суртахууны мэдрэх чадвар зэрэг хийсвэр бөгөөд тун чухал чанаруудыг өвлөн авдаг байж болох юм. Орчин vеийн шинжлэх ухаан «дээд бие» бий юу хэмээх асуултанд бий хэмээ хариулсан нь тун хачирхалтай юм. Орчин vеийн шинжлэх ухаан саяхан болтол хvний vvсэл, хөгжилд хэрэгтэй бvх мэдээлэл ДНК-ийн бөөмөнд хадгалаастай буй хэмээн хатуу нотолсоор ирсэн билээ. Ойр дотны хvмvvсийнх нь ялгаруулж байгаа энерги хэвлийд буй хvvхдийн сэтгэл зvйд мэнгэ болон vvрд хадгалагддаг байна. Харин хайр халамж, сайн сайхны талаарх «мэдээллийг» тэр хvvхэд vргэлж хvлээж авдаг бол хичнээн гайхалтай вэ? Хvний ДНК-гийн нэг бөөмөнд арван тэрбум нэгж мэдээлэл байдгийг эрдэмтэд тооцоолж гаргасан байна. Гэхдээ зөвхөн аль ген нь хvний биеийн ямар хэсгийг хариуцдаг болохыг олж мэдэх л vлдээд байж. Гэтэл саяхнаас эрдэмтэд ДНК-гийн санах багтаамж нь хvний төгс төгөлдөр ажиллаж амьдрахад огт хvрэлцэхээргvй тийм бага байдгийг тогтоожээ. Хvний бие махбодь оршин тогтнохын тулд одоо байгаа 10 тэрбум дээр дахин 15 тэг нэмсэн хэмжээний (квадралной) санах багтаамж хэрэгтэй гэнэ. Харьцуулвал элсний нэг ширхэг гэж vзвэл одоо хэрэгтэй нь бvхэл бvтэн элсэн манхан уулын дайтай болох юм. Ой толгойд багтмааргvй энэ их мэдээллийг хvн эл биенийхээ хаана нь хадгалж байдаг бол. Харин энэхvv асуултанд эрдэмтэд хэрхэн хариулсныг сонирхоод vзье. Бие махбодийн хөгжлийн программ нь хvний ДНК-д биш харин дээд генетикийг дамжуулдаг «дээд энерги»-ийн тvвшинд хадгалагдаж буй хэмээжээ. ДНК молекул бол зөвхөн хvлээн авагчын л vvрэг гvйцэтгэдэг гэнэ. Хэдэн жилийн өмнө Америкийн физикч Роберт Пекора хvний ДНК-ны гэрэл тархаах онцлогийг судалж байх vед маш сонин дvгнэлт хийжээ. Хромосом урьд өмнө мэдэгдэж байгаагvй голографын болон туйлшрах зэргээр олон төрлийн санах процесс явагдаж буйг тогтоож ДНК-ийн молекул нь долгионт мэдээллийг хvлээж авах ба тvгээх чадвартайг нээсэн байна. Хvний ДНК-ийн нэг молекулыг зориуд эвдэж сvйтгээд ажиглалт явуулахад «vхэж» байгаа тvгшvvрийн дохио, мэдээллийг тасралтгvй цацсаар байжээ. Хамгийн сонин нь хэмжих төхөөрөмжvvд тэрхvv амь тавин «орилох» тvгшvvрт мэдээллийг яг 40 хоног л хvлээн авсан байна. Энэ нь манай ёсоор бурхан болсоны дараах 49 хоногтой ойролцоо гарч буй. Чухамдаа энэ юуг хэлээд байна вэ гэвэл хvний удмын талаарх мэдээлэл зөвхөн биетээр (физиолог, биологоор) бус мөн «дээд энерги»-ийн тvвшинд солилцдог ажээ. Энэ бvхний тухай эртний өвөг дээдэс маань сануулсаар ирсэн шvv дээ. «Дээд бие»-ний согог нь зөвхөн өнгөрсөн насандаа авсан гэмтэл бэртлийн vр дvн бас биш юм. Зарим хvмvvсийн зvvд амьдралд нь бодитоор «биелдэг»-ийг эрдэмтэд бас тогтоожээ. Оросын эрдэмтдийн анхааралд өртсөн Москва хотын иргэн 37 настай залуу орондоо унтаж байгаад амиа хөнөөлгvvлжээ. Тvvний нvvр, ам лантуугаар цохисон мэт аймшигтай байдалтай байсан бөгөөд хаалга vvд цонх нь бvгд цоожтой хир нь аймшигт аллагын зэвсэг нь огт олдохгvй байдалтай байжээ. Сонирхолтой нь төрсөн эх нь хажуу өрөөнд нь унтаж байсан бөгөөд шөнийн болсон явдлыг огт сонсоогvй байв. Энэхvv хэрэг удтал мөрдөгдөж байгаад мухардалд орж хэрэгсэхгvй болгосон байна. Гэтэл нэг өдөр ээж нь ирээд «Миний хvvгийн зvvд биеэлсэн байх» хэмээжээ. Учир нь талийгаач бага залуудаа хvvхэдтэй зодолдож байнахэмээн зvvдлээд өглөө нь vнэхээр нvдэн дороо хөхөрч хавдаад зодолдсон шинжтэй босдог байжээ. Бас хөл бөмбөгт тоглож байгаад хөлөө гэмтээв хэмээн зvvдлээд өглөө нь vнэхээр хөл нь гэмтсэн босдог байсан байна. «Дээд бие»-нд авсан гэмтэл хvчтэй байвал «доод бие» буюу биемахбодь дээр бодит байдлаар гарч ирэх vзэгдэл цөөнгvй байдаг байна. Зохиолч Максим Горький өөрийнхөө зохиолын баатар нь хутгалуулж байгаа тухай бичиж суутал яг тэр хутгалсан гэх газар болох хэвлий хавьд нь гэнэт хvчтэй өвдөж цамцаа тайлаад хартал сөөм хэрийн шарх vvсээд олон хоног болсон тухай дурсамждаа бичиж vлдээсэн байна. Yvнийг орчин vеийн анагаах ухаанд «Стигмат» («стиг» латинаар-кукол, «мат» толбо) хэмээдэг. Эхийн нvдэн дээр хvvхдийг нь зодоход зарим эхчvvдийн биенд хvvхэд нь зодуулсан газартай адил хөхөрч цус хурсан байх жишээтэй. Хvний өнгөрсөн амьдралд болсон бvх vйл явдлын ул мөр нvдэнд ил харагддаггvй. Хvний биен дээрх мэнгээс гадна сэтгэл зvрх, оюун санаанд нь бас «мэнгэ» гэж байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл хадгалдаг гол «матриц» дээр хадгалагдаж байдаг. Бидний ааш араншин, зарим нэгэн хортой vйлдлvvд энэ далд мэнгэний vр дvн байж болох юм. Хэвлийд байгаа vр хөврөлийн, хараа, сонсгол, амтлах мэдрэхvй боловсорч амжаагvй vед тvvний «дээд энерги» солилцох чадвар тун өндөр байдаг. Ялангуяа ойр дотны хvмvvсийнх нь ялгаруулж байгаа энерги хэвлийд буй хvvхдийн сэтгэл зvйд мэнгэ болон vvрд хадгалагддаг байна. Хайр халамж, сайн сайхны талаарх «мэдээллийг» тэр хvvхэд vргэлж хvлээж авдаг бол хичнээн гайхалтай вэ? Ирээдvйд ил, далд мэнгийг бvрэн гvйцэд уншиж тvvний оньсогыг тайлж хvн төрөлхтөн энэ хорвоод ямар vvрэгтэй мэндэлдгийг бvрэн гvйцэд мэдэх цаг тун ойрхон биз ээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …