Археологчид 3000 гаруй араг яс олжээ

150310143916-bedlam-2-super-169Эрдэмтэд ойролцоогоор 1569-1738 оны хооронд амьдарч байсан байх магадлалтай 3000 араг ясыг олжээ. Араг яснуудыг Лондонгийн ойролцоо орших Бедлам буриа гэх газраас олсон байна. Эдгээр араг яснуудыг оршуулгын газраас гаргаж авахын тулд 60 археологч долоо хоногий зургаан өдөр ажиллаж байна. Энэ графикаараа ажилласаар байвал энэ оны 9-р сар гэхэд малтлага дуусах юм. Тэд эдгээр шарилыг 1665 онд Лондонд болсон их тахалын үеэр амь үрэгдэгсэд байж болох юм хэмээн таамаг дэвшүүлээд байгаа юм. Лондонгийн археологийн музейгээс уг малтлагын ажил 22 сая доллар төсөвлөж малтлагыг амжилттай болгохоор хичээн ажиллаж байна. Мөн археологийн ажилд 20000 гаруй Лондонгийн иргэд өөрсдийн хэр хэмжээгээрээ тусламж дэмжлэг үзүүлж байна. Удахгүй эдгээр шарилууд нь олны өмнө дэлгэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.

150310144830-bedlam-4-super-169

Б.Нарангэрэл

Ugluu-logo2024

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …