Монгол банк ба Эдийн засгийн хямрал нээлттэй хэлэлцүүлэг болно

man shinechlelМАН-ын Шинэчлэлийн хорооноос “МОНГОЛ БАНК ба ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2015 оны  03-р 12-+ны өдрийн  12:00 цагт МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.

 Шинэчлэлийн хороо  өмнө нь   2012 оны сонгуулийн үр дүнд  байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амжиргааг доройтуулсан гэж үзэж нэр бүхий хүмүүсийг Эдийн засгийн алуурчнаар нэрлэсэн. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сангийн сайд асан Ч.Улаан, эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нараас гадна Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг эдийн засгийг хямраасан эздээр нэрлэсэн. Үүнээс хойш МАН-ын Шинэчлэлийн хороо эдийн засгийн алуурчдад хариуцлага тооцуулах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татуулах, Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах зэрэг санаачлагыг тогтмол гаргаж байгаа.

Эдийн засгийг хямраахад төгрөгийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах санаачлагынхаа ээлжит ажил болгож Монгол банк ба Эдийн засгийн хямрал хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байгаа аж.

Ugluu-logo2024

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …