Үхэхээсээ өмнө очиж үзэх ёстой газрууд /1-р хэсэг/

1.АНУ-д байрлах Antelope Canyon хавцал

Антеполын ойролцо байх хадан хавцал.  Энэ нь Аризона мужийн ойролцоо Navajo газар байрладаг.  Antelope Canyon нь дээд доод гэсэн хоёр хуваагдсан хавцал юм.  Antelope гэдэг нь хавцлын хагарал гэсэн утгатай. Маш үзэсгэлэнтэй газар учир нь нарны гэрэл хамгийн үзэсгэлэнтэйгээр тусдаг юм.amazing-places-antelope-canyon-1 amazing-places-antelope-canyon-2 amazing-places-antelope-canyon-3

2.Тайландад байрлах ПиПи арлууд

Энэ нь Тайланд Андаманы хооронд байрлах арлууд юм. Өнгөлөг далайн амьдралыг шууд харж болох сонгодог хэлбэрийн наран шарлагууд байрдадаг. Мөн гайхалтай чулуулгийн тогтоцууд тод оюу мэт харагдах ус – энэ нь таныг төгс төгөлдөр диваажинд аваачсан мэт байх болно.

amazing-places-ko-phi-phi-4 amazing-places-ko-phi-phi-3 amazing-places-ko-phi-phi-2 amazing-places-ko-phi-phi-1

3. Грекийн Santorini хот

Грекийн энэхүү арал нь галт уулын нурангин дээр боссон гайхалтай тосгон юм. Давхарласан мэт өвөрмөц байшин, үзэсгэлэнт нарын тусгал гэх мэт Санторини хотыг та заавал үзэх хэрэгтэй юм.

amazing-places-santorini-1 amazing-places-santorini-2 amazing-places-santorini-3

4. Малдивийн арлууд

1190 арал 90,000 хавтгай дөрвөлжин км тархсан. 26 шүрэн арлаар хүрээлэгдсэн арлууд. Эдгээр нь арал руу шууд зам гаргасан мэт тогтсон. Сайхан сэтгэлтэй ард түмэн, үзэсгэлэнтэй далайн мандал. Өвөрмөц тогтцууд.

amazing-places-maldives-3 amazing-places-maldives-2 amazing-places-maldives-4 amazing-places-maldives-1

5. Machu Picchu, Peru

Далайн түвшинээс 2430 метр өндөрт уулан дунд орших тосгон. Чулуун тосгон ч гэж нэрлэгддэг. Хэдийгээр энд хот байгуулах гэж байсан ч бүтээгүй учир одоо түүхийн болон байгалийн өвөрмөц тогтоц чигээр нь хадгалдаг юм.

amazing-places-machu-picchu-2 amazing-places-machu-picchu-4 amazing-places-machu-picchu-1

 

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …