Монголын нэрт хөгжмийн зохиолчдын ДУУНЫ БҮТЭЭЛ-үүд эгшиглэнэ

u0434u043Eu043Bu0433u043Eu0440u043Cu0430u0430Монгол Улсын филармонийн тайзнаа Монголын нэрт хөгжмийн зохиолчдийн дууны бүтээлүүдээс бүрдсэн “Эх орны дуун” тоглолт эгшиглэнэ. Тоглолтод:

  • Н. Жанцанноровын “Хүний заяа”,”Аз жаргалын бороо” романс, “Отгонтэнгэр” романс
  • Б. Шарав “Зүрхний хайртай эх орон”, “Холын амраг” романс,”Бүүжидмаа”, “Монголын тал нутаг”, Чингис хаан дуурын Тэмүүжингийн, Жамухын ари,
  • Б. Баттөмөр “Бодлын цагаан хун”,
  • Г. Дарамзагд “Монголын сайхан орон”,
  • А. Энхтайван “Балжын гол”
  • Д. Лувсаншарав “Ханбүргэд” дуурийн Чулуунбатын ари
  • Ц. Нацагдорж “Үүлэн заяа” дуурын Хоролдойн ари
  • Д. Жаргалсайханы найруулга “Ёохор хатаръя” зэрэг мэргэжлийн дуулаачдад зориулсан бүтээлүүд дуулагдана.

Дуучид:  Улсын Филармонийн дуучид СТА С. Баттулга, СТА Б. Долгормаа, П. Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр, Т. Отгонбаяр, С. Нямбаяр нар дуулна

Тоглолт: 2015 оны 03 дугаар сар 12-ны 19 цагт Филармонийн танхимд

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99045517, 88004849

Fb/ Mongolian state philharmonic

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …